“НОГООН ТУУЗ” ЭКО АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-03-26  

Туул голын сав газрын бүс орчмыг цэвэрлэх, усны нөөц, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүний буруутай үйлдлээс шалтгаалан бий болсон хог хаягдлыг багасгахад олон нийтийг уриалах зорилготой “Ногоон тууз” эко аян амжилттай үргэлжилж байна.

“Ногоон тууз” аяны нээлт 3-р дугаар сарын 22-ны өдөр МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаар эхэлсэн бол аяны гараа 3-р дугаар сарын 24-ий өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Монголын Залуучуудын Холбооноос эхэлсэн юм.

Аяны гарааны үйл ажиллагаанд МЗХ-ны БХЗГ-ын дарга Ө.Шинэхүү, Туул голын сав газрын усны менежмент төлөвлөлтийн албаны дарга н.Түвшинбаяр, УСУГ–ын инженерийн бодлогын гедрогеологич, инженер А.Хишигмаа, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төслийн менежер Н.Амгалан-Эрдэнэ болон “Ногоон тууз” аяны эко аянд нэгдэж буй “Хөдөлмөрч залуус”, “Хөгжлийн түүчээ” ТББ, “Тэлмэн түүчээ” клуб, МУИС-ийн Эко клуб зэрэг 90 гаруй оюутан залуус оролцлоо.

Эко аянд нэгдсэн залуус Туул голын өмнөд хэсгийн 2 км2 талбайг 6 багийн зохион байгуулалттайгаар 3 цагийн хугацаанд цэвэрлэж, цэвэр цэнгэг усны нөөцөө хамгаалахад идэвхи санаачлагатай оролцлоо.

Өнөөдрийн байдлаар тус аянд Залуучуудын байгаль орчны байнгын хороо, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн “Экологи клуб”, “Шувуу сонирхогчдын холбоо”, “Хөгжлийн түүчээ” ТББ, МЗХ-ны идэвхтэн клубууд болох “Хөдөлмөрч залуус”, “ТIR”, “Тэлмэн түүчээ”, “Нийгмийн хөтөч”, нийслэлийн 2дугаар сургуулийн өсвөр үеийнхний “Эко” клуб, 117дугаар сургууль, Амгалан цогцолбор сургуулиуд нэгдээд байна. Харин энэ 7 хоногт дараагийн байгууллагауудад “Ногоон тууз” нэрийн шилжин явах цомоо гардуулж, бүх нийтийг уриалан ажиллах аж.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?