ХАРЦАГА Э.ДАШ, ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ НАРЫН ЭРХИЙГ 2 ЖИЛЭЭР ХАССАН НЬ ДЭНДҮҮ ХАТУУДСАН

2018-03-27  

Бөхчүүд гэмтэл бэртэл авах их. Үүнийг Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд биеэрээ туулсан. Эмчилгээний шаардлагаар янз бүрийн эм тан хэрэглэх нь бий. Ямар эм хэрэглэж болох, ямар нэр төрлийн эм хэрэлэж болохгүй талаар нэгдсэн мэдээлэл гараагүй. Ийм мэдээллээр бөхчүүдийг хангаагүй учраас допингийн асуудлаар бөхчүүдийн эрхийг хасах нь шударга бус юм. Ө.Бат-Орших гарьдын хувьд арслан, аваргын энтэй барилддаг гарьд. Наадамд түрүүлэх бөхчүүдийн тоонд ордог сайн бөх. 

Харцага Э.Даш ч заан цолноос дээш амжилт үзүүлэх бөх. Тохой мултарсан. Тэрээр сайн эм хайсан, сурсан. Хятадад үйлдвэрлэсэн үе мөчний сайн эм олж, эмчийн зөвлөлгөөний дагуу, допингийн шинжилгээнээс сарын өмнө ууж эхэлсэн. Үр дүн маш сайтай байсан гэж харцага Э.Даш тайлбарладаг. Тэрбээр хэрэглэсэн эм, тариагаа допингийн төрлийн эм тарианд хамрагддаг гэдгийг мэдээгүй. Мөн холбооноос ч урьдчилан мэдэгдэж, анхааруулаагүй. Мэдээллийг урьдчилан хангалттай өгсөн бол бөхчүүд бид ингэж хохирохгүй. Арай л шударга бус шийдвэр гэж Бөхийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Олон улсын тэмцээнд ингэсэн бол хатуудсан гэх гээд баййгаа юм уу. Шудрага л байна шүү дээ 2018-03-28
Zochin:Бөхийн холбооны тэргүүн асан Р. Нямдорж н. Данзан нарын өшөө авалт явагдсан . Шинээр байгуулагдсан Бөхийн холбоо барилдах эрхийг нь сэргээх ёстой байх 2018-03-28
ард:Зөв л шийдвэр байна шүү дээ. Монгол үндэсний бөхийг допенг мэтийн зүйлүүдээс хол байлгах ёстой. Дэлхийн болоод олон улсын тэмцээнээс ингэж шийдсэн бол хэнийгээ гэх вэ дээ. Бөхийн холбооны шийдвэр зөв байна. Битгий гонгиноод бай бөхчүүдээ. 2018-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?