4-Р САРЫН 1-НЭЭС СТАНДАРТ ХАНГАХГҮЙ БАЙГАА МИКРОАВТОБУСЫГ ШУГАМАНД ЯВУУЛАХГҮЙ

2016-03-29  

Нийтийн тээврийн үйлчилгээнд тавигддаг 5012 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12-оос дээш жил явсан нийтийн тээврийг үйлчилгээнд явуулахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас анхааруулсан. Манайд явж байгаа нийтийн тээврийн 90 орчим хувь нь 2003 онд үйлдвэрлэгдсэн буюу насжилт хэтэрсэн байдаг. Тэгвэл ирэх 4-р сарын 1-нээс стандарт хангахгүй байгаа микроавтобусыг шугаманд явуулахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдэгдлээ. Энэ нь зөвхөн ашиглалтын хугацаа дууссан микро автобуснууд ч биш нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобус, автомашин, таксинуудад хамааралтай шийдвэр ажээ. 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
САНЧИР:ИНГЭХ Л БАЙСЫН БОЛ АНХНААС НЬ ЯАХ ГЭЖ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЯВУУЛСАН ЮМ БЭ. ЭНЭ ТӨР ЗАСАГТ ЯМАР Ч БОДЛОГО БАЙХГҮЙ ШҮҮ. 2016-03-29
dandan:ymr ch ****t daraa daraalal zohion baiguulalt bhgui hachin yum hj bhima 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?