УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Г.Түвшинжаргал батлан даалтад гартлаа өлсгөлөн зарласнаа мөн мэдэгдээд байгаа. Олон нийтийн зүгээс хөхүүл хүүхэдтэй эхийг ийн баривчилж байгаад дургүйцлээ илэрхийлж байсан ч түүнийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд баасан гарагт болж, дахин 14 хоног хорих шийдвэр гаргасан юм.
Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татагдаад байгаа түүний хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн өөрчлүүлэх саналыг хяналтын прокурорт хүргүүлсэн байна.
Ингэснээр прокурор шүүхэд санал хүргүүлж, шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах эсвэл өөрчлөх эсэх шийдвэрээ гаргах юм.
Х. АЯЛГУУ