ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР ТА ЭНЭ БҮХНИЙГ МЭДЭХГҮЙ ГЭЖ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ!

2018-04-04  

Таныг ухаантай, бүр дэндүү ухаантай гэдэг. Мундаг сэтгэдэг, логик сайтай ярьдаг нь хуульчийн эрдэм эзэмшсэнтэй холбоотой гэж ярьдаг. Хэлэх ярих, итгэж үнэмшүүлэхдээ сүрхий гэж бас хэлдэг. Санал нэг байна. Ярьж хэлж, бичиж нийтлүүлж байгаа нь өөртөө огт хир халдаах дургүй нь ажиглагддаг. Цэцэрхэж бусдыг доош хийхдээ бол бүр сурамгай. Хий гаргаж, элдэв асуудалд орооцолдож байгаагүй учир нийгэмд С.Баяр та бусад улс төрчдөөс ялгарч харагдсан, тухайн цаг үедээ. Намын хүрээнд төдийгүй, нийгмийн давхарга бүрд С.Баяр шиг хүн улс орныг удирдвал... гэх яриа талын түймэр шиг дэгдэж, эрчээ авсан. -С.Баяр бол шударга. Идэх уух, завших, улс орны эрх ашгийг хохироох хүн биш. Энэ хүнээр намаа ч, улсаа ч удирдуулбал авилгачдыг дарж, шударга ёсыг тогтоож, улс орныг хөгжүүлнэ гэдэгт нийгмээрээ шахуу итгэсэн. М.Энхболдыг намын дарга, ерөнхий сайдын сэнтийнээс тэр дор нь л буулгаж, таныг залсан.

Ямар ч учиртай юм, одоо бодоход. Гаднынхан Монголын төрийг санаснаараа удирддаг гэх яриа амилах ч шиг.

Та ч монголчуудыг уяраасан. "Монголчууд та бид тун удахгүй хангалуун сайхан амьдрах болно. Бензин шатахуун, долларын үнийн өсөлтөөс бүү ай. Бидэнд хариу барих зүйл бий. Нэг хоёр жилдээ үзэхгүй ч, ойрын ирээдүйд монголчууд бүгдээрээ хангалуун амьдарна" гэх утга санаа бүхий үгийг Та ерөнхий сайдаар томилогдсон тэр өдөр УИХ-ын чуулганы индрээс Монголын ард түмэнд хандаж хэлсэн. Таны "Таван төгөлдөршил" гэж илтгэл бий. Зүгээр нэг засаж залруулах биш, нийгмийг төгс төгөлдөр хөгжүүлэх тухай. Итгэл төрүүлсэн илтгэл. Төгөлдөршил, төгс төгөлдөр гэдэг үгийг тэр цагаас хойш та дахин огт дурдаагүй, үг нь ч далд орж, утга санаа нь ч "сураг алдарсан".

Танд, таны үгэнд монголчууд итгэсэн. Шударга үнэнийг тогтооно гэдэгт бүр итгэж байсан. Тиймээс ч 2007 онд таныг ерөнхий сайд болоход таатай хүлээн авч, 2008 оны УИХ-ын сонгуулиар таны хэлсэн "Хамтарсан засгийн газрыг удирдаж үзлээ. Чөдөр тушаа юм байна. Тиймээс нэг намаа л дэмж. Манай намыг дангаар нь Засгийн Газар байгуулах хэмжээний суудалтай болгож өгөөч" гэж ард иргэддээ хандсаныг сонгогчид ёсоор болгосон. МАН-д 40 гаруй суудал олгосон. Ард иргэд танд ингэж л итгэж, чадахаараа дэмжсэн.

Харин итгэлийнх нь хариуд та "нулимсан". Сонгуулийн дараа үүссэн үймээнийг зогсооход Таныг яаж оролцсоныг бултаараа харсан. Та зохицуулж, үймээн самууныг дэврээлгүй зогсоож чадах хүний нэг байсан. Та оролдлого хийх гэхээсээ илүү, амиа хоохойлсон. Тавын таван иргэн амь насаа алдах хэмжээнд хүртэл үймээн самуун дэгдэхэд Та өндөр нэр хүнд, мэдлэг чадвар, ур ухаанаа зарцуулаагүй. Хариуцлагаас мултрахдаа харин мундаг байсан. Эцэст нь, сонгогчдоор даажигнаж буй мэт хамтарсан Засгийн газар байгуулж, оффшорын "хаан" С.Баярцогтод Монгол улсын сан хөмрөгийг хариуцуулсан. Хамтрах л байсан юм бол сонгуулийн үймээн самууныг "Бид хамтарна" гээд л дарчих байсан шүү дээ. Тэгсэн бол таван иргэн амь насаа алдахгүй байсан гэдэгт итгэнэ. 

Эцэст нь та л ялсан баатраар тодорсон. Сонгуулийн өмнө нэг зүйлийг хэлж, сонгуулийн дараа өөр зүйлийг хийсэн нь Таны л мөн чанар.

Та дангаараа Засгийн газар байгуулчих хэмжээний суудлыг УИХ-д авсан хэрнээ, хэлж ярьж байснаа өөрчилж, хамтарсан Засгийн газар байгуулж, түүнийгээ стандарт бус Засгийн газар гэж өөрөө нэрлэсэн. Улс төрийн, зөвхөн өөртөө ашигтай ийм л нүүдлийг та хийж иржээ. Та өөрийн мэдлэг, авъяас, нөгөө хамгаалах чадвар, довтлох урлагаа Монголын төлөө биш зөвхөн өөрийн сайн сайхны төлөө хийсэн гэж хэлбэл ононо.

Эргээд дүгнэхэд Та бол удирдагч биш байжээ. Бусдын итгэл сэтгэлээр тоглогч, амин хувиа хичээсэн өчүүхэн зуучлагч төдий байжээ гэж хэлчихмээр санагдлаа. Энэхүү өмнөтгөлийг үүгээр орхиё.

Одоо таныг ерөнхий сайд байх үед юу юу хийж байсныг, ямар ул мөр үлдээснийг шинжих гээд оролдъё.

Та мэдэхгүй гэж битгий хэлээрэй!

Та ямар зорилгоор ерөнхий сайд болсон хүн бэ, ингэхэд? Та амар сайхан, ёстой таны хэлснээр хангалуун амьдарч байх шиг байна. Энэ таны нөгөө хэлээд байсан төгөлдөршил мөн үү?

Монгол улсын хөгжил, ирээдүй, ард иргэдэд маш хор хөнөөлтэй стратегийн шийдвэр гаргахад гар бие оролцсон гэвэл, Та зөвшөөрөх үү? Эхэлье.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь олж тогтоосон Монгол улсын стратегийн том орд болох Тавантолгой, Эрдэнэт ,Oюутолгойг "буруу замаар оруулах" ажлыг хийж гүйцэтгэсэн цаг үе нь Таны ерөнхий сайдаар ажиллаж байх үетэй давхацдаг.

Тухайлбал, Таван толгойн ордоос Ухаа худгийн ордыг тасдаж МСS компанид үнэ, төлбөргүй өгсөн байдаг. Стратегийн том ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй хувийн компанид шилжүүлсэн нь өөрөө хууль тогтоомж зөрчсөн үйлдэл. "Таван толгойн ордын дөнгөж дөрөвхөн хувийг MSC-д өглөө" гэж ерөнхий сайд С.Баяр та олон нийтэд тухайн үед мэдэгдэж байсан. Тэр дөрөвхөн хувь гэдэг нь ачир дээрээ Таван Толгойн ордын хамгийн үнэтэй, өрөм нь болсон коксжих нүүрсний нийт нөөцийн 25 хувийн нөөц нь байсныг эрдэмтэд тогтоосон. Эдийн засгийн ийм махинацийг гадаад оронд гэмт хэрэгт тооцдог. Ухаа худаг бол 4 хувь гэж ярьж байгаа ч, гол баялгийн цөм нь юм. Ухаа худгийн ордын тусгай зөвшөөрлийг Монголын улс төрийн нам дамнасан улс төр-эдийн засгийн бүлэглэл эзэмшдэг. Та ч сайн мэднэ. MSC, Шунхлай, Петровис, Алтай трэйд нарын хувь эзэмшлийн Энержи Ресурс ХК нь Ухаа худгийнхаа тусгай зөвшөөрлийн нийт хувьцааныхаа ердөө л 20 хувьтай тэнцэх шинэ хувьцааг 2011 онд (IPO хийх) Гонконгийн хөрөнгийн бирж дээр 700 сая Honkhong $-р арилжсан түүхийг өгүүлдэг. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 150 сая ам.доллар болно. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Таван Толгойн ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Алтай трэйд ХК, MCS ХХК нь лицензийн төлбөрт нийлээд ердөө 1 сая ам. доллар төлсөн гэдэг. Түүнийгээ Монголын их ордыг хамгаалсан гэж дөвийлгөдөг ч  угтаа 149 сая ам.долларыг тэд сул халаасалсан байдаг. Энэ бол ердөө 20 хувийн тоог ярьж байна. Цаана нь 80 хувь бий.

Сү.Батболд Таван Толгойн ордын тусгай зөвшөөрлийг гадаадынханд алдалгүй хадгалж байсан гавъяатай гэж пиарддаг ч, тухайн үед Таван Толгойн ордын талбайг Өмнөговь аймгийн ИТХ орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан байсан гэх бодит мэдээлэл зэрэгцэн гардаг. Таван толгой гэж нэг том компани байх ёстой атал улс төрчдийн ашиг сонирхол шингэснээр Энержи ресурс, Эрдэнэс Таван Толгой, Орон нутгийн Таван Толгой гэсэн гурван компанид хуваагдсан. Стратегийн нэг том ордод гурван өөр компани үйл ажиллагаа явуулдаг болсноор өөр хоорондоо өрсөлдөж, эцсийн дүндээ Хятадын худалдан авагч компанийн урхинд орсон. Ямар ч тохиолдолд угааж баяжуулсан нүүрсний үнэ угаагүй нүүрснээс багадаа 2 дахин илүү үнээр борлогддог дэлхий нийтийн жишиг байна. Түүхий нүүрсийг угааж баяжуулахад 60 орчим хувийн гарцтай болно. Гэвч угаагаагүй нүүрс гаргадаг Эрдэнэс Таван Толгой ХК-ийг төрийн өмчийн компани учраас нүүрсээ хямдхан гаргадаг гэсэн тархи угаалтыг тасралтгүй явуулж ирлээ. Гол зорилго нь Таван Толгой ордыг бүхлээр залгих гэсэн улс төр-эдийн засгийн том бүлэглэлийн санаархал байсныг ил далд ярьж ирсэн. Таван Толгой орд бол стратегийн маш том орд. Гурван компани байлаа ч гадаад худалдааны нэг цонхны бодлого гаргах учиртай. Нэгдэж болохгүй, зангидаж болохгүй ийм л буруу суурийг С.Баяр таны үед тавьжээ. Ингэж л стратегийн ордыг буруу тийш нь залсан байна. Энэ бүхнийг Та хийж гүйцэтгэсний дараа Энержи Ресурс компанийн хувь нийлүүлэгч Алтай Трэйдинг ХК-ийн үүсгэн байгуулагч Сү.Батболдод ерөнхий сайдын тушаалаа "найр тавин" өгсөн нь учиртай гэдэг яриа үүссэн. Үүгээр яриа төгсөхгүй. Үргэлжлүүлье.

"Oюутолгойн гэрээг муу болсон байвал би хар толгойгоор хариуцна" гэж тэр үед та хэлсэн. Та үе үе энэ үгээ давтаж харагддаг. Эдийн засагчид, судлаачид, монголоо гэх сэтгэлтэй бүхэн Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй гэрээ гэдгийг баталдаг. С.Баярцогт та хоёр л хамгийн сайн гэрээ гэж зүтгэдэг. Энэ бүхэн нь Таныг хэн нэгний захиалгат ерөнхий сайд байсан юм биш үү гэх хардах сэтгэл төрүүлнэ. Оюутолгойгоос татварын хэдэн төгрөг л орж байна гэх шүүмжлэлийн хариуд, "Эрдэнэт үйлдвэр эхний 25 жилд ямар ч ашиг өгөөгүй" гэж барьцсан хариултыг саяхан та өглөө. Ийм хариуцлагагүй хариултаар иргэдийн тархийг угаахаа зогсоо гэж хэлмээр бодогдов.

Эрдэнэтийг нэгэнт сөхөж ярьсных, Эрдэнэттэй харьцуулах зүйл бас байна аа.

Тухайлбал, рояалти буюу газрын хэвлий ашигласны төлбөр. Аль аль нь төлдөг. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд 5,000$ -с дээш өссөн нөхцөлд Эрдэнэт Үйлдвэр газрын баялагийн нөөц ашигласны төлбөрийг ( royalty) 14 хувь хүргэж төлж байна. Тэгвэл Оюутолгой ХХК нь дэлхийн зах зээлд зэсийн үнэ хэрхэн өссөн ч байсан ердөө л 5 хувийн royalty төлөх хатуу гэрээ байгуулжээ. Хүчин төгөлдөр хугацаа нь 60 жил. Ийм давуу нөхцөлийг гэрээгээр олгожээ. Харьцуулаад жишээд үз дээ. Ийм гэрээ байж болох уу? Хийж болох уу? Удирдагч С.Баяр аа? 

Түүгээр зогсохгүй Оюутолгойн гэрээг байгуулах тухайн үеийн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг хайгуул хийж ордыг илрүүлсэн зардлыг 700 сая ам.доллараар тооцож хөрөнгө оруулагчтай тохирч дээр нь бүтээн байгуулалтын үеийн нийт зардлаас 3 хувь, ил уурхайн үйлдвэр ашиглалтанд орсон үеэс зардлаас 6 хувийн менежментийн төлбөрийг хөрөнгө оруулагч талд төлөх гэрээг байгуулсан байна. Оюутолгойн ордыг илрүүлэх хайгуулын зардал нь хамгийн ихдээ 200 сая ам.доллар болно гэж мэргэжлийн хүмүүс үнэлгээ гаргасан байдаг. Тэгэхээр Д.Зоригт сайдын ахалсан ажлын хэсэг үнэлгээг 500 сая ам.доллараар хэтрүүлэн үнэлсэн байх магадлалтай. Дээрх менежментийн төлбөрийн хэмжээ нь нөгөө эзэн орны авдаг royalty-гийн 70-80 хувьтай тэнцдэг гэсэн мэдээлэл гардаг. Том ордод үйл ажиллагаа явуулдаг компаниуд зардлаа өсгөх замаар ашиг хийх нь нийтлэг. Дээрхийн адил компаниуд зардлаа өсгөж бичээд, Аж ахуйн нэгжийн орлогын татварыг маш багаар төлнө гэсэн үг. 200-г 700 сая ам.доллар болгон зардлыг 70 хувиар нэмэгдүүлэн үзүүлснээр хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалт болох 1.6 тэрбум$-оо аль хэдийн нөхөөд авчихсан ч байх тооцоо магадлалыг дэвшүүлдэг. Уул уурхайн мега төсөл дээр төрийн авах хамгийн найдвартай татвар нь борлуулалтын орлогоос тооцдог royalty. Гэтэл энэхүү орлогынхоо 70 хувийг нь менежментийн төлбөр нэрээр суутгуулчих гэрээг үзэглэсэн нь эмгэнэл юм. Энэ байдлыг УИХ-н гишүүн Ц.Даваасүрэн, Б.Батэрдэнэ нар Оюутолгой төслийн нийт борлуулалтын орлогоос Монгол улс ердөө 6-7 хувийг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр авч байна гэж ярьдаг нь үнэнд нийцнэ.

Тэр үеийн ЭБЭХ сайд Д.Зоригтийн ажлын хэсэг Оюутолгой гэрээний хамгийн чухал хэсэг болох Санхүүгийн зөвлөх компаниар Голдман сакс компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компанийг сонгосон байдаг нь бүр хачирхалтай. Зохион байгуулалттай гэж хэлж болно. Сонирхолтой нь, Голдман сакс ХК нь тэр үеийн Оюутолгой тусгай зөвшөөрлийг эзэмшигч Айванхоу майнз ХК -ийн томоохон хувьцаа эзэмшигч байсан нь тогтоогдсонИйм юм гэж байж болох уу?

Гэрээ байгуулагдсаны дараа Айванхоу майнз ХК нь хувьцааныхаа 50 гаруй хувийг Rio Tinto ХК-д олон улсын хөрөнгийн бирж дээр 4 тэрбум ам.доллараар худалдсан. Энэ үеийн хувьцааны арилжаанаас нөгөө Санхүүгийн зөвлөх Голдман сакс ХК нь 690 сая ам.долларын ашиг хийсэн мэдээлэл бий. Голдман сакс ХК-тай сайд Д.Зоригтын ажлын хэсэг МУ-ын УИХ, ЗГ-ын өмнө ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй гэсэн агуулгатай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл ч чих дэлсдэг. Ийм гэрээг олон улсын хэмжээнд илт сонирхлын зөрчилтэй гэрээнд тооцож хүчингүй болгодог байна.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД МОНГОЛЫН АШИГ СОНИРХЛЫГ ХӨСӨРДҮҮЛСЭН ИЙНХҮҮ ОЛОН ЗААЛТ ОРСОН БАЙХАД "ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА" ГЭЖ ЗҮТГЭСЭН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР ТА ЮУ АЖИГЛАЖ БАЙВ АА? гэж асууя.

Оюутолгойн гэрээ нь олон хавсралттай. Хувь Нийлүүлэгчдийн гэрээ гэж бас бий. Тэрхүү гэрээнд хөрөнгө оруулалтын зээлд улирал бүр зээлийн хүүнээс хүү ( нийлмэл зээлийн хүү) тооцох заалт оруулсан нь ч шудрага бус.

Түүхийг сөхвөл, Оюутолгойн гэрээнд 2009 оны 10 сарын 4-д гарын үсэг зурсан. ТЭЗҮ-г батлах зэрэг чухал ажлууд орхигдсон байсныг нөхөж 2010 оны 04 -р сарын 04-д гэрээ хүчинтэй болсон. 2010 оны хавраас ил уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ бол таны ерөнхий сайд байх үеийн эхлүүлсэн ажил. Та Оюутолгойн гэрээг хөдөлгөчихөөд эрүүл мэндийн гэх шалтаг заан ажлаа өгч Канад улсыг зорьсон. Цааших нь танд хамааралгүй сонсогдож магадгүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан. Тухайн үед ил уурхайг барих гэрээ болон ТЭЗҮ-д заасан 4 тэрбум ам.долларын зардал нь 6.8 тэрбум ам.доллар болж даруй 70 хувиар өссөн байсан байна. 2.8 тэрбум ам.доллар бол Монгол улсын нэг бүтэн жилийн төсвийн орлогоос ч илүү хөрөнгө. Ийм хэмжээгээр зардал хэтэрсэн байдаг. Монгол улсын Засгийн газар гэрээнд хүлэгдэж хөдөлж чадалгүй явж ирсэн. Мөн таны оролцоотой томилсон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд ямар ч хяналт тавьж чадсангүй. Энэ бүхэн нь Дубайн гэрээгээр тэрхүү хэтэрсэн зардлыг хүлээн зөвшөөрсөн учраас 2021 онд Оюутолгой төслөөс Монголын Засгийн Газар 34 хувьд оногдох ногдол ашиг авах нь даруй 17 жилээр ухарлаа. Одоо ногдол ашгийг 2038 оноос нааш авахгүй болов. Ийм л гэрээний суурийг Та тавьж дээ.

Оюутолгойн гэрээг монголд ашиг багатай байгуулахад хүчин зүтгэсэн улс төрчидтэй холбоотой компаниудад Айванхоу майнз Монголия ХХК нь Монголын Хармагтай, Цант уул ( Өмнөговь, Баян-Овоо сум), Шивээт толгой зэрэг олон хайгуулын тусгай зөвшөөрлийг бэлэглэлээр шилжүүлсэн гэх дам яриаг хууль хяналтын байгууллага шалгаж, үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй.

Стратегийн гол гол ордоос гадна, Монголын эдийн засгийн гол саалийн үнээ болох Эрдэнэтийг барьцаалж стандарт банкнаас зээл авах хууль бус үйлдэл ч Таныг ерөнхий сайд байх үеэс эх авч буй нь бас анхаарал татаж байна. (2007- 2012 он)

Төгсгөлд нь, Таны тэргүүлэх Засгийн газрын үед Дорнодын ураны ордын Хаан ресурс ХК-ны лицензийг дур мэдэн хүчингүй болгосноор Монгол улс 170 тэрбум төгрөгийн өрөнд унасан. Арбитрийн шийдвэрийн дагуу тэрхүү 170 тэрбум₮-г татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулсан.

ТА ЕРӨНХИЙ САЙДААР АЖИЛЛАСАН ЭНЭ БОГИНОХОН ХУГАЦААНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ БАЛАГ ТАРЬСАН ЯМАР ИХ ХОР ХОЛБОГДОЛ, ХОХИРОЛ ИХТЭЙ ШИЙДВЭР ГАРГАА ВЭ ?     ҮҮНИЙХЭЭ ХАРИУЦЛАГЫГ ТА ЯАЖ ХҮЛЭЭХ ВЭ?

Саяхан Солонгосын ерөнхийлөгч ( 2008-2013) И Мён Бакийг саатуулж, мэдүүлэг авсан. "Намайг прокурор дуудсан. Ямар нэгэн буруу зүйл би хийсэн юм шиг байна. Намайг уучлаарай" гэж ард иргэдээсээ хүлцэл өчсөн. Гаднын ерөнхийлөгч, удирдагчид ийм л ёс зүйтэй байдаг юм байна.

Харин та болохоор - Оюутолгойн гэрээг амь насаараа дэнчин тавих нь холгүй, "Би хар толгойгоороо хариуцна" гэж Оюутолгойн гэрээг үхэн хатан хамгаалж байх юм.

Таныг Солонгосын удирдагчдаас үлгэр дуурайл аваасай гэж хүсэх байна.

Монголын шүүх, цагдаа, прокурор маань хэргийг бултуулан замхруулалгүй, Өмнөд Солонгосын прокуророос үлгэр жишээ авч, үнэнийг эрж, шударга ёсыг тогтоож, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох цаг ирсэн гэж харж байна. Урд хөршид алдаа гаргасан улс төрчдийн бүх хөрөнгийг нь хурааж байна. Улс орны эрх ашигт харшилсан шийдвэр гаргасан, нөлөөлсөн бол, тэр тусмаа. Нүгэл үйлдсэн бол хариуцлага тооцох нь шударга ёсны жам.Тэгэж байж энэ бусармаг явдлыг таслан зогсоох болно.

ТА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХАЗАЙЛГАСНЫ ТӨЛӨӨ АРД ИРГЭДЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙЖ, ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ЧАДАХ УУ?

Таны сангийн сайд С.Баярцогтыг барьж хорилоо. Оюутолгойтой гэрээ байгуулсан. Эрдэнэт Үйлдвэрийг өрөнд оруулсан таны сайн дүү, бизнесийн сүлбээтэн Жастын Ш.Батхүүг хорьж, үргэлжлүүлэн шалгаж байна. Удахгүй бусдыг нь ч гэсэн цаг нь ирэхээр шударга шүүх дуудах болно. Харин шүүгчид минь шударга л байж чадаасай.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Эх орноо худалдаж идсэн наймаачид. Бид яагаад ийм хүмүүст одоо ч итгэж, маллуулсаар байдаг байна аа? 2018-04-04
ZOCHIN:BUH ZUIL HEZEE NEGEN TSAG BARIGDAJ L TAARNA ZVGEER INGEED YAVUULAHGVI SHUU 2018-04-04
Bayarsaikhan:Ed nart alban tu****alaa khetruulsen gej yallaad bna. Ugui shuu dee. Ekh ornoosoo urabsan barag dainii tsagiin khuuluar shiitgekh kheregtei.EKH ORNOOSOO URBAGCHID. 2018-04-04
сайханбилэг баярцогт элбэгээ 3 хамсаатанд нь зориулчихьяа миеэ ****д ман-аас:ЭНД НЭГ ХУН МАШ ГОЕ ХЭЛЖЭЭ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН БАЙЖ БОЛЗОШГУЙ ГЭЖ ЯЛ ТУЛГАХ БИШ ЭХ ОРНООСОО УРВАСАН ТУХАЙН УЕИЙН ЦОГТТАЙЖЫН ХУУ АРСЛАНТАЙЖ БОЛЧИХООД БАЙНА МУУ ЮУ Ч ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХААРГУЙ ЛАЛРУУД 2018-04-05
Baatar:Bux zuil n tsaanaasaa zaxialgatai xiigdsen. Enxbayar 60 % iin genetiin ashgiin tatvaraar Friedlandiig nam zogsoosnii xariud Bayariig lobbidoj Erunxii Said bolgoson. Bayariin gol uureg n Oyu Tolgoin gereeg batluulax. Uls turiin baidal togtvorgui xoishdoo ali ch nam erx barij gereenii talaar asuudal suxugdux magadlaltaig undeslen xamtarsan zasgiin gazar neriin dor surug xuchnees xamgiin Mongol gex setgelgui dandaa urd zugiin ugshiltai nuxduugiid gereend xamtarch gariin useg zurax salbariin saiduudaar . tomiluulsan..Bayartsogt Zorigt. Gansux.. bugd urdaas ugshiltai ex oron gej bodox setgelgui nuxduud..Ouy tolgoin gereenii asuudal yarigdaad evguidej bx ued Friedlandiin orlogch zaxiral n ch biluu Bayariig ortsond n zodoj bsan gedeg. Ene bol uerduu l gadniixand ulsaa xudaldaad zugtsan gulug... Erunxiilugch ene gulgiig bas shorond xorij yal tulgana gej itgej bna. Yamar umniix n uls turch bxav Arxi, xuuxen mungu 3 iig l s****en noxoi shdee!!!1 2018-04-05
монголчуудыг мал гэж үздэг энэ авлигачдыг яах вэ? :Өвөг дээдсийн үлдээсэн ОЮУ толгойн их баялаг луйварчдын гараар орсон. Одоо БИД яах ёстой вэ? 2038 онд ашиг авна гэж яриад суух ёстой юу? ТЭР үед ОЮУ толгойг ховх сороод гадныхан алга болно. ТЕХНИКийн хүч чадал эрс нэмэгдэж буй одоо үед энэ бол асуудал биш. С. Баяр, баярцогтоос гадна тэр яригдаад байгаа тэр үеийн гэрээ баталсан УИХ ын 40 гишүүний авсан гарын бэлгийг ярихгүй байх уу? Юуны өмнө хуулийн байгууллагуудыг атгасан, төрөөс төрсөн тэрбумтан М. Энхболдыг хүчээр УИХ ын даргын суудлаас зайлуулах ёстой. ИНГЭЖ бид шударга хуульчдыг төрд гаргахгүй бол АВЛИГАЧИДТАЙ тэмцэл хийж чадахгүй. 2018-04-05
Иргэн:Баяр дэндүү шуналтай хүн юм.Эх орноо худалдаж ,баяжихын тулд дайсантайгаа ч нэгдэж,АН-ын баяны / өөрийн том охиноос дүү охиныг хүртэл бузарлаж,нөгөөх нь ч охиноо Баярт худалдаж л байдаг,адуу мал ч ингэдэггүй дээ / охинтой дэр нэгтгэж хүний санаанаас гарахгүй муухай үйлдэл хийсэн. Залууст шар сэмжилж ингэж яваагаа чалхтай чадалтай сайхан эр хүн гэж гайхуулж явдаг болтой. Өөр улс оронд бол эмэгтэй хүнд хүрсэнийхээ төлөө уйчлал гуйж бна, Баяр болохоор өөрийгөө сайхандаа ингэж явна гэж сурталчилж бна.Их ялгаа байгаа биз. 2018-04-05
zochin:7 uuliin tsaanaa baij bhgui garaad irsen ****ar 2018-04-05
Zochin:GADNIU GAR HOL BOLJ EH ORNOOSOI URVASAN 2018-04-05
Zochin:GADNIU GAR HOL BOLJ EH ORNOOSOI URVASAN 2018-04-05
Zochin:GADNIU GAR HOL BOLJ EH ORNOOSOI URVASAN 2018-04-05
Zochin:Huhai muu zalit luivarchin hulgaich hamtragch naraa songood eh orniig mini hariihand hudaldaad ard tumniig doromjilj elgeer ni hevtuuleed bahaa hangaad daapaalaad baij baigaadaa. Ene ****iig hurdhan shorond ni oruulaach. Yagaad buh yum ni todorhoi baihad barivchlahgui bn ene tor. 2018-04-05
энхба:энхбат минь овоо доо. эр цэрэг эх орондоо нэг өдөр хэрэг болно гэдэг шиг хэнд ч мэдэгдэхгүй хэрэггүй мэт явсан чи минь ингэж энэ аймшгийн харанхуйг гийгүүлсэн үг хэлэх гэж. 2018-04-05
Зочин:Энэ бол эх орноо худаллсан зарсан асуудал шvv!! Тэгэхээр эх орноосоо урвасан болж бна 2018-04-06
ганбаатар:Эрдэнэт үйлдвэрийн эхний 25 жилд ямар ч ашиг өгөөгүй гэнэ үү? Эхний 25 жилийн ашиг нь бүхэл бүтэн 100000 иргэн тайван сайхан амьдрах хот гэдгийг та ч мэднэ би ч мэднэ таны хамраас гоожих нус ч мэднэ. 2018-04-06
үх:Баяр хулгайчаа баяр урвагчаа чамд одоо үсрээд л 5 жилийн нас байгаа биз дээ.Энэ ард түмэн чамд муу юу хийгээ вэ???Яаж ингэж хонзонтой юм шиг ийм бузар юм хийж чадаж байнаа???Хүн хангалуун амьдрахад үсрээд үсрээд 5 өрөө байр ,зуслангийн байшин хот хөдөөд унах 2 машин гэсгээ л болно ш дээ тийм их юм хэрэггүй ш дээ.Үхэхдээ 20см ийн бумба юмуу2 м ийн хайрцагандаа энэ их хулгай хийж ард түмэнд гай болсон юмнаасаа юуг ч авч орж чадахгүй ш дээ мэдэж байна уу хар архичаан_хүүхэнчээн. 2018-04-06
Алтанзул:Баяр улс орноо төгөлдөржүүлэх биш зөвхөн өөрийгеө төгөлдөржүүлж байсан ба даа 2018-04-06
S.Bayr:Arhichin Bayr arhi uusaar bgaasmd uls ornoo martaj shunaldaa hutlugduj eh orniihoo baylaguudiig zarsan munguuruu Amerikt baishingiin naimaachin bolson ni emegnel. 2018-04-06
Zochin:Tzaaziin yliig sergeegeed ene nuhriig ard tumnii nuden deer ****daj **** heregtei. Ehner huuhed hamaatan sadanguudiig ni bugdii ni barivchil. Buh hurungii ni huraah estoi busuu. 2018-04-07
зочин:Хар толгойгоороо хариуц даа Баяр минь. 2018-04-07
зочин:Хар толгойгоороо хариуц даа.Баяр минь. 2018-04-07
зочин:Хар толгойгоороо хариуц даа Баяр минь. 2018-04-07
зочин:Хар толгойгоороо хариуц даа Баяр минь. 2018-04-07
zochin:yun uuchlal guih we uchiggui ed hurungiig ni huraa 2018-04-10
ЗОЧИН:ГАДАГШ ГАРГАСАН МӨНГӨ, ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО. ТЭГЭЭД ШУУД Л БУУДЧИХ. ХАЙРАН МӨНГӨӨР ТЭЖЭЭЖ, ХАМГААЛЖ, ХУВЦАСЛАХ ХЭРЭГГҮЙ. 2018-04-10
ca:eh ornoo hudaldsan hulgaichdiig barij horih hurungiig huraaj avah heregtei 2018-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?