ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

2016-03-30  

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш баруун зүгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй  цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны гуравдугаар сарын 29-ний 21 цагаас гуравдугаар сарын 30-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар  1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулсаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар  10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө  нутгийн хойд хэсгээр 10-15 градус,  нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө  0-2 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

 

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Заяа:Ёох хурдан дулаахан болоосой билээ. 2016-03-30
Muunuu:daarch alhahaas zalhaj bnshu zolig gj 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?