ЗАХИДАЛ МООДОНД ОРЖЭЭ БУЮУ Ч.САЙХАНБИЛЭГ ДУУДАГДАЖ, МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ҮГЭЭ ИНГЭЖ ЗЭХЖЭЭ

2018-04-05  

Байцаагдаж буй элчин сайд (ерөнхий сайд асан) М.Энхсайхан хуулийн байгууллагад хандаж захидал илгээсэн. Хоригдож буй Жастын Батхүү ч шоронгоос захидал илгээсэн. Тэгвэл АНУ-д амьдраад удаж буй ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч АТГ-ын даргад мөн л захидал илгээж, түүнийгээ сонинд давхар илгээжээ. Аль аль нь олон нийтэд ил болгохыг хүсжээ.

Сайханбилэг,- Гадагшаа зугаацахаар мордоогүй. АНУ-д дүүгээ л эмчлүүлж буй. Ирэх долоо хоногт айж ичилгүйгээр Монголд очиж мэдүүлгээ өгнө гэж захидлаа эхэлжээ. Тэрбээр, - Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурлаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон гэдэг тайлбарыг Дубайн гэрээний талаар асуухад хариулахаар бэлджээ. Тэгвэл түүнийг Дубайн гэрээнээс гадна, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиар ч бас дуудаж буйг сануулахад илүүдэхгүй.

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?