Хоёр цагийн ярилцлагаас өөртөө хэрэгтэй хэсгийг нь түүж аваад нэвтрүүлэг хийлээ гэж тэр гомдоллов. Уул нь өмнө нь Мөнхбаясгаланд санхүүжилт өгч байснаа ч бас цухалзуулав. Түүндээ итгэж найдаж байсан бололтой. Харин түүний хэлж бичсэнээр Мөнхбаясгалан 2 цагийн бичлэгээс зөвхөн өөртөө хэрэгтэй хэсгийг л монтажлан ашигласанд гомдсон байна.
Тиймээс алд дэлэм захидал бичсэнийг нь Өдрийн сонин нийтэлсэн байна. Гэхдээ Жастын Батхүү яаж ч захидал бичсэн гэсэн, ярилцлагадаа өөрийгээ хангалттай илчилсэн. Луйвар хийж байгаагаа мэдсээр байж, үргэлжлүүлсэн гэдгээ зөвшөөрсөн. Ашгаа өөрөө авч, алдагдлаа улсад, бусдад үүрүүлж ирсэн ч түүний хэн бэ? Гэдгийг хангалттай илтгэсэн. Баярын хамсаатан гэдгээ ч ил далд зөвшөөрсөн. Энэ хүн бол бизнесмэн биш, адгийн, арчаагүй луйварчин гэдгийг сонссон. Дээр нь залилан мэхлэгч. Одоо энэ хүн юу ярих, бичих нь сонирхолгүй болсон. Зүгээр л хамсаатнаа л нэрлэх, ашгийг нь хүртсэн хүмүүсийнхээ нэр усыг л дэлгэх шаардлагатай. "Сайн ах" С.Баяр нь, бас бусад нь нөлөө үзүүлсэн бол ямар нөлөө үзүүлснийг хэлэх үлдсэн. Түүнээс Батхүүг өрөвдөх зүйл алга. Харин түүний оронд улсад нэг ч төгрөгний хохирол учруулаагүй Гантулгыг л өрөвдөх нь дээр.
Ц.ХИШГЭЭ