ОЮУТОЛГОЙ КОМПАНИ МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙГ "АТГАНДАА "ОРУУЛЖЭЭ

2018-04-07  

Рио Тинто Монголыг хялбархан "залгисан" . Хэдэн нөлөө бүхий хүнийг нь урхиндаа оруулаад, хууль тогтоомжийг нь гаднын хөрөнгө оруулагчдад ашигтайгаар өөрчлүүлээд, гэрээнийхээ заалтуудыг компанидаа ашигтайгаар хийлгүүлсэн байхад л хангалттай. Сэтгэлийг нь эзэмдсэн байхад, бие нь хаачихав гэдэг. Төр засгийн дээд, өндөр албан тушаал хашиж явсан Монголын нөлөө бүхий эрхмүүдийн сэтгэлийг татаж чадсан. Тиймээс тэдний бие нь холдож чадаагүй. ТУЗ-ийн гишүүнээс гадна бас Зөвлөх үйлчилгээ гоё ганган урхи тавьсан. Зөвлөх үйлчилгээ нэрийн дор ахиухан мөнгө шидчихсэн тохиолдол ч бүртгэгдсэн. Монгол төрийн сайдаар ажиллаж байсан нэгэн нэртэй нийтлэлч Оюутолгойн пиарчаар бүртгэгдсэн. Нэрийг нь одоохондоо хэлэхээс түдгэлзэе.

Дээр нь монголын улс төрийн тавцанд нөлөө бүхий хүмүүсээр Төлөөлөн Удирдах Зөвлөлөө бүрдүүлж, хаалт болгон урдаа барьсан. Монгол хүнээр, монгол хэлээр бодлогоо яриулж, Монголчуудын тархийг монголчуудаар нь угаалгасан. Цалин харамж , урамшил нь татгалзахын аргагүй өндөр гэж сонсодсон. Тэгвэл Оюутолгой компанийн ТУЗ-ын гишүүдийн заримынх нь нэрийг дурдая.

Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди Оюутолгой компанийн ТУЗ-д ажилласан. Канад улс, Хятад улсад элчин сайдаар ажиллаж байсан Батсүх ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Монгол улсын шадар сайдаар ажиллаж байсан, Төмөр замын дарга асан Да.Ганболд ч Оюутолгойн ТУЗ-ын гишүүн, Оюутолгойн эрх ашгийг улайран хамгаалагчид юм. Тэд юу дутлаа гэж ТУЗ-ын гишүүнээр ажиллахыг зөвшөөрөв гэдэг нь сонирхол татна.

Албан тушаал, эрх мэдэл, мөнгө цаасаар л дутав гэж. Мэдэх нэгээс эхлээд захаас нь сөхөхөд ийм нэрс цухалзаж байна. Үеийн үед л Монгол улсыг тэргүүлж байсан, гадаад улс оронд төлөөлж байсан, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан олон эрхмүүд Оюутолгойн урхинд оржээ. Харин тэд ямар ямар шийдвэр гаргахад оролцож, улс орныхоо эрх ашгийг хэрхэн хамгаалж байсныг сөхөх цаг болсон байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
харамсалтай:МӨНГӨ хүнийг эвдэх юм даа. Нам дагасан луйварчид төрийг минь өрөнд оруулж, ард түмнээ маллаж дууслаа. ГЭРЭЭГ хүчингүй л болгохгүй бол энэ гэрээ хэзээ ч ашиг өгөхгүй, бидэнд 2018-04-08
L:Amia bodson shynAl tachaal n ter bogino bodoltoi usuj tursun gazar orondoo setgelgvi manj tsystai yrba****d 2018-04-09
L:Amia bodson shynAl tachaal n ter bogino bodoltoi usuj tursun gazar orondoo setgelgvi manj tsystai yrba****d 2018-04-09
mongol:muu uheeriin har luivarchid 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?