Н.БАГАБАНДИ, А.ОЮУНБИЛЭГ НАРЫН ЗАХИДЛЫН НОМ 1 САЯ ТӨГРӨГӨӨР БОРЛОГДОЖ БАЙНА

2018-04-07  

Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн сургуулийн 9-р ангиас хойш тэд захидлаар харилцсан байна. Сурагч, оюутан цагаас хойш ч бие биенээсээ алс байх үедээ ч захидлаа үргэлжлүүлэн бичсэн Н.Багабанди, А.Оюунбилэг нар нэг л өдөр ном болгон хэвлүүлэх сэдэлд автсан байна. Монголын соёл, урлаг, утга зохиолын том төлөөлөгч, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн үг ч гал дээр шар тос асгажээ. -Утга зохиолд захидлын төрөл жанр гэж бий. Баримтат зохиол гэсэн үг. Хэрвээ та хоёр захидлаа эмхэтгэж, хавтаслан ном болгохыг хүсвээс өвгөн ах нь шүүн тунгааж, номны өмнөтгөлийг бичиж өгье гэж хэлсэн байна. Энэ үгэнд урамшсан Н.Багабанди, А.Оюунбилэг нар захидлаа он цагийн дарааллаар байрлуулж, номоо хэвлүүлсэн байна.

Захидал нь 9 боть ном болжээ. Захидал нь хоёр хүний сэтгэлийн үгийг илчлэхээс гадна, өнгөрсөн цаг, нийгмийн хөгжил хөдөлгөөний тусгал, толь болсон нь сонирхол татжээ. -" Ном бол хаан ширээнээс ч үнэтэй" . Тиймээс энэхүү захидлын эмхэтгэл бол бидний гэр бүлийн нандин судар юм гэдэг үгээр Монгол улсын хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди номын нүүр хуудсаа нээсэн байна.

Энэхүү 9 боть номоо Н.Багабанди, Оюунбилэг нар номын худалдаагаар огт зарахгүй байгаа бөгөөд, зөвхөн танил тал, найз нөхдийнхээ хүрээнд борлуулж буй ажээ. Сонссоноор, захидлын номыг хүлээн авсан эрхмүүд 1 сая төгрөг төлөхдөө ч сэтгэл хангалуун үлдэж буй сурагтай.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жагаа:Ёстой гоё түүхтэй ном байх нь... 2018-04-07
нэр:түүний энэ баларсан юмаар юугаа хийх вэ дээ. титэм үг гэж нэг үглээ юм гаргах, ямар тээртэй юм бэ 2018-04-07
Иргэн:Ямар шуналтай амьтад вэ. Нэг тегрегеер зарсан ч авахгуй хог байна 2018-04-07
Mngl:Karmanii xylgaich tsarailchikhad bas khanaj tsadakhgvi shijgiin Amitan bas rio tintogiin ygaadas doloogch 2018-04-07
ол:өөрийг нь олон хүн жигшиж байгаа гэж мэддэггүй юм байх даа. ингээд байхаар уламл жигшинэ. уул уурхай гэнэ, ном санаатай юм бн тэгээд дандаа олох долох 2018-04-08
Ядарсан монгол эмэгтэй:Өөрсдийнхөө сайхан хайрын түүх шигээ сайхан түүх нийгэмдээ ард түмэндээ бүтээсэн бол ч ... хайр хүндлэлтэйгээр унших байлаа. Одоо бол сонсохоос ч уур хүрээд байна. Та нар монголын ард түмэнд өртэй хүмүүс өрөө төл....төл...төл!!! Шуналын дэвнүүдээ 2018-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?