МАКРЕГОР ҮЙМЭЭН ТАРИЛАА

2018-04-09  

Ирландын тулаанч, Конор Макрегор Нью-Йоркийн Бруклин дүүрэгт үймээн тарьжээ. Энд UFC 223 тулааны талаарх хэвлэлийн бага хурал болсон бөгөөд үүний дараа тамирчид зочид буудал руу буцах үед К.Макрегор ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовын сууж явсан автобус руу халдсан юм.

Хабиб Нурмагомедов хоёр хоногийн өмнө байрлаж байсан буудалдаа орос гаралтай ирланд тулаанч, Конор Макрегорын бэлтгэл хангагч, дотны найз Артем Лобовтой муудалцсан. Үүнээс болж, Конор орос тулаанч руу дайрсан аж.

Лобов Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хабибыг тулаанч биш гэж онцолсон нь тэдний муудалцах шалтгаан болсон байна. Хабиб Нурмагомедов тун удахгүй Макс Холловэйтэй тулалдах бол Артем Лобов энэ тулааны өмнөхөн Алекс Касерестэй тулалдах байсан ч энэ үйл явдлаас болж хасагджээ. 

Үймээний үеэр автобусны цонх хагарч, үүний улмаас  бямба гаригийн тулаанаас Майкл Чеса толгойндоо гэмтэл авч хасагдсан юм. Тэрээр өнөөдрийг хүртэл  эмнэлэгт байгаа юм.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?