МОНГОЛ УЛС ХЯТАД УЛСААС БҮРЭН ХАМААРАЛТАЙ БОЛЖЭЭ

2018-04-10  

Монгол улсын эдийн засаг хөдлөх эсэх нь Хятад улсын шийдвэрээс хамаарах болсныг У.Хүрэлсүхийн айлчлал илтгэж байна. Монгол улсын эдийн засаг Хятад улсаас 85 хувь хамаарах болсон ийм нөхцөлд энэхүү айлчлал болж буйгаараа онцлогтой. Монгол улсын сан хөмрөгийн дийлэнхийг бүрдүүлж буй нүүрсний худалдааны 90%-ийг Хятад улс дангаараа худалдан авч буй гэдэг тоо баримт дээрх дүгнэлт хийх үндэслэл мөн юм.

Монгол улс Хятад улсын жижигхэн хөдөлгөөнөөс ч хамаарах болсон. Өнгөрсөн хавар, Хятад улсын гаалийн байгууллага нүүрс ачсан машиныг улсынхаа хилийг нэвтрүүлэх журамдаа жижигхэн л өөрчлөлт оруулсныг саная. 130 км үргэлжилсэн нүүрс ачсан машины цуваа бий болж, Монголын эдийн засагт " цохилт" өгч байх жишээтэй. Хятад улс Монгол улсын эдийн засгийн крантыг нээх, хаах, багасгах удирдлагыг гартаа оруулсныг жижигхэн шийдвэрээс л монголчууд биеэрээ мэдэрсэн. Тиймээс Ерөнхий сайд Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал, хийгдэх хэлэлцээр, гарах шийдвэр, дагалдах үр дагаврыг Монголын бизнес эрхлэгчдэд үр өгөөжтэй, хаялгатай байгаасай гэдэг талаас бизнесийн ертөнц ажиглаж байна. Монгол улсын ерөнхий сайдын айлчлалаар хамтын ажиллагааны 36 гэрээнд гарын үсэг зурах, 4,6 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийх, 2 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж авах болсон тухай албаны эх сурвалж мэдэгдэж байна.

Боа-гийн уулзалтад оролцох, буцахдаа Цагаан хадтай хил залгаа Баян сумын хөгжилтэй танилцах, тэндээсээ хил гарч Оюутолгой, Таван Толгойгоор дайрч Улаанбаатарт ирэх мэдээлэл байна. Одоогоор Хүрэлсүхийг дагаж гадаад хэрэг, сангийн сайд Цогтбаатар, Хүрэлбаатар нараас гадна 300 бизнесийн бүлгийн төлөөлөгчид бараа сүр болон Хятад улсыг зорьсон байна. Гадаад хэргийн сайд Цогтбаатар, - Энэ бол урьд өмнө үзэгдээгүй том бүрэлдэхүүнтэй айлчлал болж байна гэж цохон тэмдэглэв. Энэ бол Хүрэлсүх ерөнхий сайдын дээд хэмжээний хоёр дахь айлчлал. Өмнө нь Өмнөд Солонгос улсад айлчилж, мөн л их хэмжээний зээл авсан билээ. Хүрэлсүхийн айлчлал том, сүр бараатайдаа биш, ямархуу үр ашигтай хэлэлцээрт хүрч, шийдвэр гарсан нь, эдийн засгийн эргэлт түргэсэх эсэхээс харагдах болно.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
TUGULDUR:Er bol china buh delhiid hamaaraltai bolj bgaa gant****n manaih ch bish yumaa medej baij bich !!! 2018-04-10
Дуламсүрэн:tuguldug гуай чи өөрөө ер нь ямар бодолтой нөхөр вэ бүх хүнс өргөн хэрэглээний бараа бүгд л хятадаас орж ирж байна бид өөрсдөө юмаа хийхгүй бол бүх зүйл нь хятад боллоо 2018-04-10
ZZ:UNEN YUM UNENEEREE SAIHAN, BAAHAN IISH TIISH YAVAAD ZEEL TUSLAMJ HUSEEED BHIIN UURSDUU HAMAG BAYLAGAA GADAGSH URSGAJ BAIJ 2018-04-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?