Бөхийн холбооны тэргүүний асуудал маргаан дагуулсан хэвээр. Хууль бус хурал хийж, түүнд нь оролцож, тэргүүнээр нь өргөмжлөгдсөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар бөхчүүд шийдсэн байна.
Шүүхийн шийдвэрийн тогтоолыг үл ойшоон хууль бусаар аргаар Бөхийн холбоо, Бөхийн өргөөг гартаа оруулсан гэж түүнийг бөхчүүд буруушааж байна. УИХ-ын гишүүнээр дахиж сонгогдож чадахгүйгээ мэдэрмэгц, төрийн бус байгууллагаар дамжин албан тушаалын буурь сэлгэх оролдлого хийж байна гэх шүүмжлэл ч мөн дагалдаж байна. Хууль ёсны дагуу сонгогдсон тэргүүн Бөхийн холбоо, бөхийн өргөөг тэргүүлэх учиртай гэж өндөр цол зэрэгтэй бөхчүүд дуугаа нэгтгэж эхэлсэн байна.
Д.ЖАРГАЛ