НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭС ХАМААРЧ 1-2 ШИРХЭГ ТЭЭШ ҮНЭГҮЙ ТЭЭВЭРЛЭНЭ

2016-03-30  

Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” компани ирэх тавдугаар сарын 1-нээс зорчигчдын тээшний журмыг өөрчлөн, ширхгийн системд шилжихээр болжээ. Тухайлбал зорчигч нислэгийн чиглэлээс хамаарч 1-2 ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх юм. Харин нэмэлт тээш нь ширхэг бүрт тодорхой хэмжээний төлбөр ногдуулах аж. Өөрөөр хэлбэл та энгийн ангиллаар аялсан тохиолдолд 23 кг жин бүхий нэг ширхэг, бизнес ангиллаар аялсан тохиолдолд 32 кг бүхий нэг ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой бөгөөд харин хойд болон өмнөд америк, Карибын арлууд, австрали, номхон далайн орнууд руу аялахдаа нэг тийзтэй бол энгийн ангилал тус бүр 23 кг хоёр, бизнес ангилал тус бүр 32 кг хоёр ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй болсон байна.  

Энэхүү журмыг Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA-302 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулжээ. Одоогоор манай улс руу нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгч компаниудаас Korean Air, Air China, Aeroflot зэрэг компаниуд дээрх системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хэзээнээс хэрэгжих болоо. Уул нь хурдан хэрэгжвэл сайн л байна 2016-03-30
Соло:Зөв зөв. 2016-03-30
99:USA gaas 2 achaatai garaad Bejind ireed Miataar zorchihod iluu achaani mungu tulj sandarlaa Olon ulsiin jishigt shiljih n zuv 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?