Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” компани ирэх тавдугаар сарын 1-нээс зорчигчдын тээшний журмыг өөрчлөн, ширхгийн системд шилжихээр болжээ. Тухайлбал зорчигч нислэгийн чиглэлээс хамаарч 1-2 ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх юм. Харин нэмэлт тээш нь ширхэг бүрт тодорхой хэмжээний төлбөр ногдуулах аж. Өөрөөр хэлбэл та энгийн ангиллаар аялсан тохиолдолд 23 кг жин бүхий нэг ширхэг, бизнес ангиллаар аялсан тохиолдолд 32 кг бүхий нэг ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой бөгөөд харин хойд болон өмнөд америк, Карибын арлууд, австрали, номхон далайн орнууд руу аялахдаа нэг тийзтэй бол энгийн ангилал тус бүр 23 кг хоёр, бизнес ангилал тус бүр 32 кг хоёр ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй болсон байна.
Энэхүү журмыг Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA-302 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулжээ. Одоогоор манай улс руу нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгч компаниудаас Korean Air, Air China, Aeroflot зэрэг компаниуд дээрх системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.
А.САЯН