“ХАРЬ ЗҮЙЛ” БУЮУ МОНГОЛД НУТАГШСАН ОЛОН ЗҮЙЛ ХОРТОН ШАВЬЖНУУДЫН ХОР УРШИГ

2018-04-10  

Биологийн шинжлэх ухаанд “Харь зүйл” гэх нэршил бий. Энэ бол шинэ орчинд амархан дасан зохицож улмаар давамгайлж нутгийн унаган зүйлийг шахан зайлуулж чаддаг шавьж, ургамал, амьтан...гэх мэт юм.

Манай улсын Амьтны тухай хуулийн 2012 оны /шинэчлэн найруулсан/ хуулинд

“Харь амьтан” гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж нутагшиж байгаа амьтны зүйлийг хэлнэ гэж томъёолсон байдаг.

  • Тэдний нэвтэрсэн орчинд байгалиас заяасан өрсөлдөгчид болон тэднийг барьж иддэг амьтад, шавьж, шимэгч хорхой байхгүй болж түүний тоо толгой олшрон хурдан өсдөг
  • Мөн харь зүйл нь хүний үйл ажиллагаагаар доройтсон амьдрах орчинд нутгийн зүйлээс илүү тэсвэртэй байдаг
  • Агаарыг бохирдуулах, газар хагалах, ой модыг устгах зэргээр дэлхийн уур амьсгалыг өөрчлөн доройтуулах хэмжээгээр харь зүйлийн тархалт, аюул занал нэмэгддэг
  • Хүний үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайтай, дэлхий даяар тархац нутгаа тэлж явдаг түрэмгийлэгч харь зүйл ч бас бий

Өөрөөр хэлбэл, “харь зүйл” манай улсад орж ирэх нь олон талын сөрөг нөлөөтэй гэсэн үг юм.

МАНАЙ УЛСАД МАШ ОЛОН ТӨРЛИЙН “ХАРЬ ЗҮЙЛ” АЛЬ ХЭДИЙН ОРЖ ИРЖ ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛЖ БАЙНА

Гэвч, манай улсад маш олон төрлийн “харь зүйл” аль хэдийн орж иржээ. Ингэхдээ бүр “хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организмын жагсаалт” /39 зүйл/ -д орсон 8 төрлийн хөнөөлт “харь зүйл” аль хэдийн ороод иржээ.

Тухайлбал,

  • Хятадын үрч цонх
  • Цагаан будааны шөвгөр хошуут цох
  • Эрдэнэшишийн шөвгөр хошуут цох
  • Өрнийн эрдэнэшишийн цох
  • Алимны мөлгөр цох
  • Гурилын жижиг жуулгавч
  • Гурилын цог эрвээхащэй
  • Усан үзмийн филлоксер гэсэн 8 төрлийн шавьж орж иржээ.

Тэд импортоор орж ирдэг гурил, будаа, чихэр, жимс,хүнсний ногоотойгоо хамт орж ирдэг бөгөөд байгаль экологи болон хүний эрүүл мэндэд олон төрлийн хор, хөнөөл учруулж байдаг.

Тухайлбал, Лимоны бөөс. Шинэ тутамд манай улсад орж ирж байгаа “харь зүйл”. Сүүлийн үед хүмүүс лимоны мод импортлон авчирч тарих болсон учраас лимоны мод болон лимон жимстэй хамт орж ирсэн.

Хул шоргооолж. Дэлхий даяар өргөн тархсан орон байрны хортон шавьж. 2мм-ийн урттай уг шавьж монголд 1980 оны дундуур жигнэмэгтэй хамт орж ирсэн. Хүнсний бүтээгдэхүүнээр хооллож хоолны хордлого, цусан суулга зэрэг халдварт өвчин үүсгэгч нянг биедээ тээн дамжуулагч болдог байна.

Гонзгой хачиг. Хадгалсан хүнсний бүтээгдэхүүн болох протейн агуулсан мах, бяслаг, үр, хуурай өндөгт үрждэг. Мөн хүнсний бүтээгдэхүүн дээр ургасан мөөгөөр хооллодог. Хүнд арьсны өвчин, харшил үүсгэнэ.

Хятадын үрч цох. Амьдрах орчин нь Азийн тропик болон субтропикийн бүс нутаг боловч манай улсад импортоор орж ирсэн шош, буурцагны хамт тээвэрлэгдэж ирсэн. Агуулахад буй шош, вандуй, хүнсний ногоонд хөнөөл учруулдаг.

Энэ мэтээр “харь зүйл” сайнаасаа илүү саар нь их учраас түүнийг аль болох оруулж ирэхгүй байхад анхаарах шаардлагатай байдаг ажээ. Тиймдээ ч манай улс

  • 2018 он гэхэд харь зүйлийн амьтан, ургамлын бүртгэл хийж мэдээллийн сантай болох
  • 2020 он гэхэд түрэмгийлэгч харь зүйлийн тархалтыг хянах эрхзүйн орчныг сайжруулах
  • 2025 он гэхэд харь зүйл нэвтрэн орох, түүнйи тархалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх зорилгыг аль 2015 онд тавьсан ч өнөөдөр нэг нь ч биелэлээ олоогүй, ажил хэрэг болоогүй байх юм. Харин үүний цаана нийгэм дэх халдварт өвчлөл нэмэгдэж, хүний эрүүл мэнд, байгаль орчин доройтон байгаа юм.

Мэдээллийг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор, шавьж судлаач У.Айбекийн “Харь зүйл шавьж” илтгэлээс бэлтгэв.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gggg:Zavaan ym beeeeee 2018-04-10
dulguun:шүлсээч залгиж чадахгүй байна 2021-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?