ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОВД АЙМГААС ОРОЛЦСОН ЗУРГААН НАСТАЙ М.ЯЛГУУН ХОС МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2018-04-11  

Image may contain: 2 people, people standing and text

Энэ оны 04 сарын 9-ний өдөр Тайландын Чанмай хотод зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 26 орны 600 орчим тамирчид оролцсоноос Монголын тамирчид багагүй амжилт гаргасан байна. Тэр дундаа Ховд аймгаас оролцсон зургаан настай М.Ялгуун охин рапид төрөлд Алтан медаль, блиц төрөлд Мөнгөн медаль хүртэж, Ази тивийн аваргын хос алт, мөнгөн медаль хүртсэн байна.

М.Ялгуун охин Ховд аймгийн Алтай сумын Улсын аварга малчин Дамдинбазарын ач охин, ийнхүү Улсын аварга малчны ач охин 6 настайдаа Ази тивийн аварга шалгgруулах тэмцээнээс хос медальтай ирж нутгийн зон олноо баярлуулж, шатар сонирхогчид, шатрын спортын түүхэнд цоо шинэ амжилтын түүхийг бичилцлээ.

Image may contain: 7 people, including Oktyabri Dashvaa, people smiling, people standing

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын нэрэмжит 2018 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаа хүртэлх насны охидын ангилалд Ховд аймгийн Алтай сумын “Төгсхүү” шатрын клубын тамирчин Мягмаржавын Ялгуун нь 9 өргөөс 8 хожин түрүүлж. Улсын аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа дахин авч ирж байгаа энэ ялалт нь шатрын спорт тус аймагт хөгжиж, тус спорт сонирхогчид залуужиж байгааг харуулсан юм. Тамирчиндаа тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан дэлхийн аварга болохыг хүсэж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ дахин түрүүлэх, илүү их амжилт гаргахыг шатар сонирхогчид, түүний үе тэнгийнхэн хүсэж байсан нь биелэлээ оллоо.


Image may contain: 4 people, people sitting

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?