“МОНГОЛ ИНЖЕНЕР-2018” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2018-04-16  

Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжих зорилготой  “Монголын Инновацийн 7 хоног - 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Монгол Инженер-2018” арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

ШУТИС-иас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь олимпиад хэлбэрээр болж өнгөрдөг байсан бөгөөд  нэгдсэн арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, мэргэжил сурталчлах өдөрлөг, улсын олимпиадын нэгдсэн үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдах аж.  

“Монгол Инженер-2018” нэгдсэн арга хэмжээнд зохион бүтээх инженерийн тооцоонд механикийн онолын болон зураг, төсөл, тооцоо, үйлдвэрлэлийн загварчлалыг (CAD/CAE/CAM) хэрэглэдэг үйлдвэр аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын инженер техникийн ажилтан, судлаач, мэргэжилтэн, их, дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт CAD/CAE/CAM дээр дурьдагдсан механикийн хичээлүүдийг судалдаг оюутнууд оролцох боломжтой.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?