ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-04-16  

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх БНХАУ- д хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлсний дараа 2018 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Ганц мод-Гашуунсухайтын хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагуудтай уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн ордыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улстөрийн шийдвэр гарган, УИХ-аар хэлэлцүүлэх, төмөр зам, авто зам, цахилгаан станцын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэр гаргуулахаа хэлж, нүүрс тээврийн жолооч нарын ажиллах орчныг сайжруулах тал дээр нүүрс олборлогч компаниудыг холбогдох байгуулагуудтай хамтран анхаарал тавьж ажиллахыг үүрэг болголоо.

"Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн уурхайн сургалтын танхимд компаниудын гүйцэтгэх захирлууд үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг Ерөнхий сайд болон холбогдох сайдууд, УИХ-ын гишүүдэд танилцуулсан бөгөөд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. 
Б.Ганхуяг захирал, компани өнөөдрийн байдлаар гадаад, дотооддоо өргүй болж, ингэснээр нөөцийн үнэлгээг баталгаажуулах, стратегийн томоохон төслүүдэд оролцох, уурхайг хөгжүүлэх нэгдүгээр шатны гараанд гарснаа онцоллоо. "Эрдэнэс-Таван толгой” ХК нэг тэрбум ам.долларыг урьдчилсан байдлаар олон улсын зэх зээл болон төслийн хүрээнд босгох бүрэн боломжтой болж бэхжсэн хийгээд компанийн үнэлгээг 8 тэрбум ам.долларт хүргэх боломжит тооцооллыг танилцууллаа. Компани 2017 онд олборлолтыг 33, борлуулалтыг 13 хувиар өсгөсөн амжилттайгаар ажилласан бөгөөд улсад 243 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж 438.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан юм.

Хөгжлийн нэгдүгээр үе шатанд шилжихийн тулд барилга байгууламж, парк шинэчлэл, олон улсын дэвшилтэд технологи конвейрийн системийг нэвтрүүлж, баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд 2018-2020 онд 1-5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн бөгөөд Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай шууд холбоотой төмөр зам, авто зам, цахилгаан станцын хэрэгжүүлэхэд хөрөнгө босгож, хамтарч ажиллах бүрэн боломжтойг хэллээ. 
Одоогоор "Эрдэнэс-Таван толгой” ХК нь дөрвөн лиценз эзэмшин, 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй юм. Компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болох бөгөөд хурлаар компанийн дүрмийг шинэчлэнэ. Хоёр долоо хоногийн өмнө 2 сая 511 мянган иргэний 1072 хувьцааг "Эрдэнэс-Таван толгой” ХК өөрийн баланстаа бүртгэн авсан юм.
Энэхүү мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар холбогдох шийдвэрийг гаргаж, зарим үүрэг даалгаврыг өгсөн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

Юуны түрүүн нүүрс олборлогч компаниуд гэрээт нүүрс тээвэрлэгч компаниудтайгаа хамтран тээврийн жолооч нарын ажиллах орчныг сайжруулахад анхаарал тавин ажиллаж, тодорхой ажил хийхийг даалгав. 
У.Хүрэлсүх, "Тавантолгойн ордыг цогцоор эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ-д хийсэн айлчлалаараа төрийн өндөрлөгүүдтэй нь уулзсан бөгөөд энэ үеэр нөгөө талаас тавантолгойн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаа илэрхийлж, гагцхүү монголчууд та бүхэн дотооддоо асуудлаа шийдвэрлээд явах хэрэгтэйг хэлж байна. Иймд, нэгдүгээрт, хил боомтын асуудлаа сайжруулна, хоёрдугаарт, ордын ашиглалтыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улстөрийн шийдвэр гаргуулах төслийг УИХ-д өргөн барина, гуравдугаарт, төмөр зам, авто замын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана. Холбогдох сайдууд саналаа ирүүлэх хэрэгтэй” гээд эцэст нь Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй 3 компани уялдаа холбоо, эв зүйтэй ажиллаж байж, гадаад зах зээлд өрсөлдөхийг санууллаа.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг нэгдсэн зохион байгуулалтад орж, тээвэр ложистикоо компани өөрөө хийх, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх, Гашуунсухайтын авто замын төслийг "Эрдэнэс- Монгол”ын дор нэгтгэж, шууд удирдлагаар хангах үүрэг өгч, дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд урт, уртын урт, богинын тээврийг хэрхэн үргэлжлүүлэх талаар холбогдох яамтай зөвлөлдөж шийдвэр гаргахаа хэлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрс таталт боомтын асуудлыг хамтарч шийдэх санамж бичиг байгуулсан байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Энэ уулзалтаараа олон зүйлийг шийдвэрлэж нэг алхам урагшлах хэрэгтэй. Юм хийж яваа нь л хождог шүү дээ одоо. 2018-04-16
Зочин :Үр дүнтэй сайхан айлчлал болно лээ. Хүүк ч бас юм юм хийгээд байгаамаа 2018-04-16
ard:tavantolgoi bol mongolchuudiin ami amidral ene deer zuv shiidver gargaasai 2018-04-16
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?