НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ “СӨХ-НЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙНЭ

2018-04-16  

НИТХ дахь АН-ын бүлэг энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулах юм байна. Уг хэлэлцүүлэгт Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцоно.

Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.

Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо байдаг байна. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгараад байгаа юм.

Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байсаар байна.

Иймд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зориулалт.төлөвлөлийг өөрчилж байхад хяналт тавьж чаддагүй, битүү дулаан гаражийн талбайнаас гарц орцыг хааж зогсоол болгож зардаг гээд их юм байгаа. 2018-04-16
Булган:Сөх зарлагын тайлан огт тавидаггүй. ИРГЭДИЙГ ИХ ХОХИРООДОГ.20 сая байхад Халагдсан дарга нь аваад л явдаг гэсэн шүү. ИРГЭДЭЭС АВСАН МӨНГӨӨН ӨӨРСДӨӨ Л ЗАРЦУУЛДАГ ИЙМ БОЛЖЭЭ. 2018-04-16
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?