ШӨХТГ-аас үнээ нэмсэн шатахууны компаниудад торгууль тавьсан талаар мэдээллээ. Мөн нэр бүхий зарим нэг ШТС-ууд "шатахуун дутуу шахаж байна" гэж иргэдээс гомдол ирүүлсний дагуу хяналт шалгалт хийсэн талаар ч тайлбар өглөө.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн :
"Манай байгууллагад М-Ойл компанийн ШТС шатахуунаа дутуу шахаж байна" гэсэн мэдээлэл ирж, энэ дагуу шалгалт явууллаа. "Шалгалтанд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШТС-ийг хамруулсан. Шалгалтаар шахалтын түвшин хэвийн байсан ч лацны бүрэн бүтэн байдал алдагдсан нь тогтоогдсон тул тухайн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажилласан" гэсэн юм.
Мөн ШӨХТГ-аас 2017 оны сүүлээс 2018 оны эхэн хүртэл шатахуун импортлогч 7 компанийн 73 ШТС-д хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хэрэглэгчдэд тодорхой тайлбаргүйгээр шатахуун борлуулахгүй, хомсдол үүсгэж байсан зөрчил илрүүлжээ.
Зөрчил гаргасан 7 компанид 5-20 сая төгрөг хүртэл торгууль ногдуулсан байна. Өнөөдрийн байдлаар Магнай Трейд, Петростар компаниуд 5 сая төгрөгийн торгуулиа төлсөн бол Содмонгол, Шунхлай, Тэс Петролиум, Жэй Эм Ойл, Ойн Бирж компаниуд ШӨХТГ-ын торгуулийг эсэргүүцэж шүүхэд ханджээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.
Мөн аж ахуй эрхлэгчдээс тендертэй холбоотой ирүүлж байгаа санал гомдлын 58% нь эрүүл мэндийн салбарын тендер шалгаруулалттай холбоотой зөрчил дутагдал илэрсэн байна.
|
Шийдвэрлэсэн байдал |
2017 оны I улирал |
2018 оны I улирал |
1 |
ТБОНӨБАҮХӨТ хууль зөрчсөн |
19 |
21 |
2 |
Хууль зөрчөөгүй |
7 |
18 |
3 |
Тендерт оролцогч биш |
- |
5 |
3 |
Түдгэлзүүлэн хянаж байгаа |
- |
7 |
4 |
Нээлт хийсэн |
4 |
1 |
5 |
Нийт гомдлын |
30 |
52 |
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний дүгнэлтгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд сайн мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хууль бус сурталчилгаа явуулсан "Сакуралайфмакс" ХХК-ний "Алимак" нэрийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг сурталчилсан үйлдэлд 5 сая төгрөгийн хууль бус зар сурталчилгаа түгээсэн эмнэлгүүдийн холбогдох ажилтнуудад тус бүр 500,000 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ноогдуулах зэрэг арга хэмжээүүдийг авсан байна.
Ц.ХИШГЭЭ