СӨХ-ИЙГ ХАРИУЦЛАГАЖУУЛНА

2018-04-19  

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ний эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцсон байна. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.

Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо байдаг байна. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарсны илрэл юм.

Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байсаар байна. Иймд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна. 

Нөгөөтэйгүүр иргэдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой аливаа асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдах, иргэний эрх зүйн салбарт хамааралтай асуудал юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан. Иргэний хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай  холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг.

Түүнчлэн Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна.” гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан. Иймд иргэний хувийн эд хөрөнгө өмчлөх эрхэд халдахгүйгээр СӨХ-ны эрх зүйн байдлыг тусад нь зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Хэлэлцүүлж буй Орон сууц,  гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь одоо мөрдөгдөж байгаа хуулиас гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийг тодорхойлж,  дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцаанд оролцогчдын эрхзүйн харилцааг нарийн зохицуулж, эрх, үүрэг, хариуцлагыг тусгаж өгснөөрөө давуу талтай болсон байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
p:СӨХ-ийг ТАТАН БУУЛГА. АРИУН !!!!!!!! ........ 2018-04-21
Зочин:Загтагсан газао маажив гэгч бодит зүйл ярьжээ.Дундын өмчлөлийн хөрөнгөөр баяжигсад олон байна.СӨХ ийн мөнгө аваад байрны гадна талын талбайг хувьдаа авч ашиглаад 1давхрын суугчдын дундын өмчлөлийн өрөөг зарж үрээд Ашигласан явдал газар авч ямар ч хяналт зохицуулалтгүй явж ирсэн Сөх байна.Баянзүрх дүүрэг 3р хороо Сансар өргөө сөхийг нэрлэх байна. 2020-09-28
Эрдэнэ яагаад гараад ирэв:Шалаа угаадаггүй сөх сар бүр мөнгө татна.хариуд нь с.эрдэнэ амралтанд амраана зөв үү 2020-09-28
Nergui:Сөх ийг татан буулгах х/тэй, юу ч хийхгүй хоосон мөнгө хүүлэгч ямар ч хуулийн субект биш гээд хаа ч Сөх ийн талаар гомдол гаргахад хүлээж авч шийдвэрлэх газар байдагүй. Жиш: БЗД 3 р хороо Ундрага СӨХ ийн захирал Б.Ичинхорлоо 20 жил ьолж бна. Юу ч хийхгүй шаард**** тавьсан хүмүүсийн машиний дугуй цонхыг хаглах, гэрий үүдэнд нь сүүжний яс, давс цацах үэрэг үйлдлүүд хийдэг удирдах зөвлал, хяналтийн гишүүд нь 71-87 насний хөгшчүүл бдаг, Хороо дүүрэг бид оролцож болохгүй гэдэг яаахуу!!!! Оршин суугчид их идэхгүй бас СӨХ өөс айж байна гээд оролцддоггүй 2020-09-30
Altaa:Mash zov sedveer yriltsaj bnaa . 2020-12-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?