ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД БӨХЧҮҮДИЙН МАРГААНД ЦЭГ ТАВЬЖ ЧАДЛАА

2018-04-23  

Гацуурт ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Энэ хоёр эрхэм бол тэргүүн нь, арслан Мөнх-Эрдэнэ, заан Сайнбаяр нар гүйцэтгэх захирал. Бөхийн холбоо ийнхүү 2 удирдлагатай болсон. Тэднийг дагаж бөхчүүд нь ч талцаж хуваагдсан. УИХ-дахь 2 дархан аварга нь ч хоёр талдаа гарсан. Нөхцөл байдал нэгэнт хяналтаас гарч эхэлсэн тул төр анхааралдаа авахад хүрсэн. Эхний удаад Бөхийн өргөөнөөс маргалдагч аль аль талыг нь гаргаж, тус өргөөг төр хяналтандаа авсан.

Дараагийн алхам нь маргалдагч хоёр талыг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тус тусад нь хүлээн авч, эвлэрэх шаардлага тавив. Эс эвлэрвээс Бөхийн өргөөг улсын хөрөнгөнд эргэж бүртгэж авах тухай шийдвэрээ танилцуулснаар хоёр тал эвлэрэх алхам тавигдсан байна. Хэн хэн нь Бөхийн ордоноо төрд тушаасан, өмчгүй хөрөнгөгүй төрийн бус байгууллага хүлээж авахаас өөрсдөө татгалзав. Ийнхүү хөрөнгөө алдахаас болгоомжилж, эвлэрлийн санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан хурлаа ёс зүй, хууль дүрмийн дагуу хийхээр тохиролцлоо.

Арав орчим жил үргэлжилсэн Бөхийн холбооны удирдлага, Бөхийн Өргөөний тухай маргаанд цэг тавих цаг ойрсон байна. Бөхийн холбооны удирдлагаар сонгогдсон Л.Чинбат дахин нэр дэвшихээс татгалзсан бол Бат-Эрдэнэ аварга ямар нэгэн мэдэгдэл хараахан хийсэнгүй. Ямар ч гэсэн бөхийн маргааныг эцэслэн, нэгдсэн Их Эв Эе хуралдуулахад Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон өмнө нь тэргүүнээр сонгогдоод байсан Л.Чинбат тэргүүн нарын чармайлт ихээхэн нөлөөлж, үүргээ гүйцэтгэсэн байна.

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ТИЙМ ЧАДВАРТАЙ ЮМ БОЛ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДАДАА ХАРИУЦЛАГА ТООЦЧИХ. ТЭД ҮҮРЭЭ ХӨНДҮҮЛСЭН ШОРГООЛЖ ШИГ САНДРАЛДААД БАЙНА 2018-04-23
ИРГЭН:ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМ ЭРДЭНЭТИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ОНЦ НОЦТОЙ 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛААД БАЙНА. ШУДАРГА ЮМ БОЛ ЦЭРЭНБАДАМЫГАА ЗАЙЛУУЛЖ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛОХГҮЙ ХУУЛЬЧ ТОМИЛОЛ ДОО 2018-04-23
ИРГЭН:ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН Д.ЭРДЭНЭБИЛЭГ (САХАЛ) -ийн ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДСАНД ЦЭГ ТАВЬЖ ЧАДАХ БОЛОВ УУ ???????? 2018-04-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?