АЙМГИЙН АРСЛАН ДАШЗЭВЭГИЙН АМАРЖАРГАЛ ТҮРҮҮЛЭВ

2018-04-23  

Увс аймгийн харьяат улсын начин Ө.Сумьяагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан ням гаригт Алдар спорт хорооны зааланд болж өндөрлөлөө. Увс нуур бөхийн дэвжээнээс зохион байгуулсан барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Амаржаргал түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоо үзүүрлэсэн юм.

Их шөвөгт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Д.Ариунмөрөн, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ нар шалгарчээ. Уран барилдааны тусгай шагналыг Хөвсгөл аймгийн харьяат сумын заан Халтарын Бөхбаяр хүртсэн байна. Тэрээр энэ барилдаанд сумын цолтой бөхчүүдээс ганцаараа гурав давж аймгийн хурц арслан Н.Золбоод тахим буулгасан юм.

Сонирхуулахад улсын начин Ө.Сумьяа улсын заан Тулгаагийн төрсөн дүү нь бөгөөд Монгол бөхийн өргөөний нээлтийн барилдаанд Увс аймгаасаа ирж олон шилдэг бөхчүүдийг давж шөвгийн гуравт шалгарч байжээ.

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?