МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ҮНСЭН ТОВРОГ БОЛТЛОО ШАТЖЭЭ

2018-04-23  

Улаанчулуутын хогийн цэг дээр амьдрал буцалж байдаг. Зуун зуун монголчууд хогийн цэг дээр өдөржин, шөнөжин тонголзож, түүсэн хогоо ангилан, ялгаж салган үйлдвэрт тушааж амь амьдралаа залгуулдаг. Тэдний хөдөлмөрийг үнэлэн газар дээр нь бэлэн мөнгө олгодог Монголын хамгийн том хог боловсруулах үйлдвэр энэ өдрүүдэд үнсэн товрог болтлоо шатав.

Анх Солонгосчуудын хөрөнгө оруулалтаар босож, Монгол эздийн мэдэлд шилжсэн энэ үйлдвэрийн өртөгийг 2-3 тэрбум төгрөгөөр үнэлж байсан байна. Зорилго, шаардлагыг нь үнэлж, улсаас энэхүү үйлдвэрт 300 сая төгрөгийг санхүүжилт олгодог байсан гэж мэргэжилтнүүд тодотголоо.

Тэгвэл энэ үйлдвэр үнсэн товрог болтлоо шатаж, Улаанчулуутынхныг уй гунигт автуулав. Одоогоор гал гарсан шалтгааныг хараахан олж тогтоогоогүй байна. Галтай түүхий тушаасан байх, хажууд нь байнга дүрэлзэж байдаг галд өртсөн байх гэхээс өөр таамгыг Улаанчулуутынхан хэлж чадахгүй байна. Монгол улсад Хог боловсруулах үйлдвэр дахин барих шаадлага ийнхүү үүссэн байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?