6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын 5 кг алт орсон Хөлбөмбөгийн ДАШТ-ний Алтан цом Монгол оронд аялаж, Хөлбөмбөгийн ногоон талбайд ил гарлаа. 2006 оноос улс орноор аялдаг уламжлал тогтож, анх удаагаа Монголд ирж, Монголын ерөнхийлөгчдөөс Х.Баттулга түүнд анх удаагаа гар хүрч, өргөлөө.
Дэлхийн аваргад түрүүлсэн баг тамирчид, холбооны удирдлагууд, эс бөгөөс цом аялаж буй улс орны алдартай хөлбөмбөгчид, эс бөгөөс тэргүүн нь гар хүрдэг уламжлалын дагуу Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гар хүрэх хувьтай байжээ. Тэрбээр хөлбөмбөг бол багийн спорт. Багаараа урагшлах, хөгжихийн төлөө хамтдаа гэсэн уриа үгийг цом өргөхдөө хэллээ.
Э.ЗАЯА