ТӨРД ТЭРСЭЛСЭН УДИРДАГЧДАА БӨӨ НАР ТЭНГЭРТ МЭДҮҮЛЛЭЭ

2018-04-24  

Улсаа худалдаж, завшиж буй төрийн дээд удирдах албан тушаалтнуудыг бөө нар нийлэн тэнгэрт мэдүүллээ. Гэрээ нэрийн дор газар нутаг, хөрсөн дорхи баялгаа харийнханд найр тавьсан, улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг хөсөрдүүлсэн төрийн өндөр албан тушаал хашиж явсан, хашиж яваа 17 хүнийг нэр заан тэнгэрт мэдүүлсэн байна.

Эдгээр хүмүүст тэнгэрийн хатуу гэсгээл үзүүлэхийг дээд тэнгэрээс хүссэн гэх мэдээлэл байна. Энэ 17 хүний нэрсийн жагсаалтыг ерөнхий сайд, эрх баригч намын дарга С.Баяр, сангийн сайд, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар ахлан тэргүүлж, ерөнхийлөгч, АН-ын дарга Ц.Элбэгдоржоор өндөрлөсөн байна. Дээрх хүмүүсийн залгаас нь одоо ч Монголын төрд өндөр тушаал хашиж буйг бөө нар уламжлахдаа дурдсан байна. Удахгүй энэ эрхмүүдийн нэр ч ил гарна гэж тэд хэлэв.

 

 

Э.ГАНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монголчуудыг мал гэж үздэг энэ авлигачдыг яах вэ?:ХЭн гэсгээх нь хамаа алга. Арай дэндсэн шүү. Юу гэсэн үг вэ? төр бараадаж тэрбумтан болдог. Гэрээ байгуулж саятан болдог. 2018-04-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?