Б.АЛТАНБАГАНА ДЭЭД ШҮҮХЭД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ЦАГДААДАА ЭРГЭН ИРЭХ БОЛЛОО

2018-04-25  

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны даргаар ажиллаж хурандаа Б.Алтанбагана Улсын Дээд Шүүхэд заргаа авснаар хуучин албан тушаалдаа томилогдох нь тодорхой боллоо.

1991 оноос Цагдаагийн байгууллага, Тусгайгийн албанд зүтгэсэн, зохион байгуулалттай гэмт хэргээр эрдмийн зэрэг хамгаалсан хууль зүйн ухааны доктор цолтой, туршлагатай, хамгийн гол нь мэргэшсэн, даргадаа биш тангарагтаа үнэнч, шударга албан хаагч гэдгийг журмын нөхөд нь хэлдэг. 2017 оны хоёрдугаар сард Б.Алтанбаганыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн комиссар Ө.Энхтөрийн шийдвэрийг Дээд Шүүх хууль зөрчсөнийг нь нэгэнт тогтоолоо.

Өмнө нь ч ЦЕГ-ын дарга Чингис ч Тусгай ажиллагааны даргаас нь мөн чөлөөлсөн шийдвэр гарч, шүүх дээр ялагдаж байсан түүхтэй. Тэгвэл Алтанбагана дахин ялалт байгуулж, түүнийг өмнөх албан тушаалд нь томилох шийдвэрийг Дээд шүүхээс гаргалаа. Түүний ажлын байр буюу, Тусгай ажиллагааны даргаар АПУ компанийн эзэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хүргэнээ томилуулж амжсан байна. -Тусгай тасгийнхан үндсэн ажлаа хийх боломжгүй болсон. Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга, Тамгын дарга гээд тус бүртээ хоёр хүн хамгаалалтанд авч байсан учраас хүн хүч дутмаг болсон. Үүнийг эсэргүүцэж, уг асуудлыг ҮАБЗ-д танилцуулчихаад гарч иртэл үүрэгт ажлаас намайг чөлөөлсөн. Тусгай албыг минь гуйвуулж, хэдхэн дарга нарын хувийн хамгаалагчид болгох санаархлыг эсэргүүцсэний төлөө удаа дараа ажлаасаа халагдсан" гэж Б.Алтанбагана ярьж байна.

Тэгвэл Б.Алтанбаганыг Тусгай албанаас гадна бас өөр нэг албан тушаал хүлээж буй юм байна. Тэр бол ажлаа өгөхөөр зэхэж буй АТГ-ын дарга Энхжаргалын буурь юм. Ажлын туршлага, мэдлэг, мэргэжил, хамгаалсан эдрмийн зэргийн ажлыг нь судалж үзвэл Б.Алтанбаганаас өөр тохирчих хүн алга. Түүнийг томилчихвол авилгатай ч, хүнд сурталтангуудтай ч хамтдаа тэмцэх юм байна гэдэг итгэлийг тэр бусдадаа төрүүлсэн байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зөв шударга хүнийг дэмжих д хэрэгтэй 2018-04-25
Бат:Алтанабагана докторыг дэмжих хэрэгтэй. Уг нь тусгай албанд бэлтгэгдсэн алба хаагч шүү. Яагаад АТГ дарга болж болохгүй гэж зоригтой. тууштай хүн дэмжиж байна 2018-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?