ДАРХАНЫ ЗУРААЧИД НИЙСЛЭЛД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭНЭ

2018-04-25  

Дархан хотын зураач урчууд нийслэл Улаанбаатарын үзэгчдэд энэ зун 7 сарын 29-нөөс 8 сарын 6-ны хооронд уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ толилуулахаар бэлтгэл ажилдаа орлоо. Үзэсгэлэнд аймгаасаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймаг, сумын Засаг дарга, удирдлагууд, нийслэл хот дахь Дархан хотын Нутгийн зөвлөлийнхнийг урьж оролцуулах юм. Зураач, Урчуудын Холбооны тэргүүлэгч, зураач сийлбэрч Г.Эрдэнэтөгс ярихдаа үзэсгэлэнд  дэлгэх шинэ уран бүтээл дээр Дарханаас гараагаа эхлүүлсэн Улаанбаатар хотод ажиллаж байгаа бизнесмэнүүд, нийслэл хот дахь Дарханы уугуул сэтгүүлчдийн клубээс ч тусалж  хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.  

Дархан хотын зураач урчуудын холбоог Монгол зургийн уламжлалт дэг жаягаар туурвисан “Хатгамалчин эмэгтэй” зургаараа олны танил болсон ахмад зураач Ц.Жамсран 1961 онд үүсгэсэн түүхтэй. Зураач доктор профессор Ч.Болдбаатар, Л.Бумандорж, барималч Ү.Болд, Д.Буяндалай, Ц.Намдаг, зураач Хаянхярваа, Баатарцогт, До.Болд, Пүрэв, Чимэд, Эрдэнэбаатар нарын авъяаслаг уран бүтээлчид эндээс гараагаа эхэлсэн. Арван жилийн өмнө шинэчлэн зохион байгуулагдахдаа 21 гишүүнтэй байсан холбоо одоо 40 гаруй гишүүнтэй болжээ.

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт, барималч Буяндалай “Хаан дөрөө”, зураач Эрдэнэбат “Бурхан уул”, барималч Намдаг “Ахан дүүсийн бүжиг”, зураач Батмөнх “Их нүүдэл”, уран дархан Түмэнжаргалын “Сүр хүч”  бүтээлүүд нь өөрийн орны болон олон улсын үзэсгэлэн наадмаас шагнал хүртжээ. Дарханы холбооны ууган гишүүн сэтгүүлч, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэнгийн туурвисан сонгодог уран зургийн эсээний галерей цуврал номууд үзэгч уншигчдын таашаалд нийцсээр байна.

Дарханы  зураач, урчууд нь  жил бүр  5-6 удаа  үзэсгэлэн  гаргаж,  үзэгчдийнхээ хүртээл болгон хэвшжээ. Зураач, барималчдаас гадна зээгт наамал, уран хатгамлын үйлчид, алт мөнгө, үнэт чулууны дархчууд, зураг урлалын хамгийн сүүлийн үеийн шинэ төрөл контемпорари,  ланд арт,  инстолляц чиглэлийн бүтээлч залуус ч холбоондоо нэгдээд байна.

 

 

 

 

С.Эрдэнэцэцэг -Ханын хивс урлаач

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?