ЦОЛЫГ НЬ ХУРААЖ БОЛОХ Ч БАЙГУУЛСАН ГАВЬЯАГ НЬ БУЛААЖ ЧАДАХГҮЙ

2018-04-25  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа. Зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

Тэгвэл бид эдгээр хүнийг өмөөрөх ёстой хэмээн үзэв. Ийн өгүүлэх учир шалтгаан маш их бий. Өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүний зарлигаар генералуудын цол хэргэмийг хурааж болох ч байгуулсан гавьяаг нь үгүйсгэж чадахгүйг хэн ч хэлэх биз ээ.

Ялангуяа Ч.Амарболд генералын цолыг хураах болсон шалтгааныг олон нийт тайлбартайгаар шаардаж байна. Энэ хүн Монгол Улсад яг ямар гавьяа байгуулсан бэ гэж асуух хүн гарч ирэх нь ойлгомжтой.

Тэрбээр Хэнтий аймаг дахь Галшар сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж ЦЕГ-ын дарга болох хүртлээ цагдаагийн бүх шатанд, бүх цолыг зүүж ажил үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн жинхэнэ цагдаа хүн.

Б.Пүрэв генералын түшиг, тулгуур нь болж Монголын цагдаагийн байгууллага шилжилтийн үеийг давж орчин үеийн цагдаагийн байгууллага болж төлөвшихөд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг.

Марз уулын осол, Авдарантаас хоригдлууд оргож хүн барьцаалсан дуулиан, тоолж баршгүй олон удаагийн томоохон түймэр, Хонин нугад осолдсон Ми-8 нисдэг тэргийг авран хайх ажиллагаа, онц ноцтой нийгмийг цочроосон хэргүүд зэрэг маш олон үйл явдалд биечлэн оролцож, бие бүрэлдэхүүнээ удирдаж ажилласан, хал үзэж халуун чулуу долоосон офицер.

Шилжилтийн хүнд үед цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өвлийг малгайгаар хангах гэж хотын цагдаагийн дарга хошууч Ч.Амарболд байсан жаахан мөнгө нь хүрэхгүй байсан тул Манжуураас куртка зөөн Читагийн зах дээр сар гаруй зарж мөнгө олж өнөөх малгайгаа авч ирэн цагдаа нараа малгайтай болгочихоод зогсохгүй нэмж олсон зөрүү мөнгөө санхүүдээ өгч байсан гэдэг. Тийм хандлагатай болохоор бизнесгүй хөрөнгөгүй цөөхөн дарга нарын нэг.

Харамсалтай нь 2008.07.01-ний өдрийн үйл явдлын хар сүүдэр олон хүнд туссаны нэг нь Ч.Амарболд генерал. Түүнийг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан гэж (үнэндээ байгаагүй гэдэг нь шүүхийн шийдвэр болоод бусад баримтаар тогтоогддог юм) цэргийн гэмт хэргээр (тэр нь ямар ч хамаагүй зүйл анги) өөр гурван нөхрийнх нь хамт яллаж, шоронд суулгасан.

Тэгвэл түүнд хэн тушаал өгсөн байх вэ. Өнөөг хүртэл тушаал өгсөн том толгойтыг ил гаргасангүй. Магадгүй Ч.Амарболд өөрөө илчилж болох байсан ч түүнд эр хүний тэсвэр хатуужил, хугарашгүй ноён нуруу бий учраас ганц үг ганхийсэнгүй. Цаг нь болоогүй ч байж мэднэ. Гэвч таван хүн буудсан алуурчид бидний дунд эрх чөлөөгөөр амьсгалж алхаа бол ял зэмийг нь эдгээр хүмүүс үүрсэн.

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай, харин хурган дарга нарт ээлтэй болжээ. Харин хүний нэрийг сэвтүүлж, хийснийг нь булааж болох ч алдар гавьяаг нь үгүйсгэж чадахгүй билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эрхэмбилэг:энэ хүнийг маш сайн мэднэ.жинхэнэ төрийн хар хүн.албан хаагчдаа хайрлаж ажиллуулдаг өөрөө энэ зовлонгиий нь мэдэрсэн хүн шүү 2018-04-25
sumya:hunee sudlah heregtei shuu denduu haramsaltai shiivder gargalaa daa... 2018-04-25
НАЦАГНЯМ:УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛЖ ХОРИГДСОН ХҮН.ХАЙРАН ХҮН 2018-04-25
General:Gavya baiguulsan baij bolno. Teglee geed 7.1nd ard tumenruge gal neehiig alba haa****ddaa tu****asan hun unuudur tsoltoigoo uldeh ni zuvuu? Yaasan geed bainga ene hunii talaar garaad bga um tsolondoo horgodoo yu? Hunii aminaas unetei tsol umu? Ter 5n zaluugiin aav eej ger bvl ni yaaj bga boldoo 2018-04-25
Ho:Uls turiin zolios gej deerees irsen huuli bus tu****aliig bieluuleedl buruudsanda 2018-04-25
Bi:Gem buruutai ni shuuheer togtoogdoj yl edelj bsn gd todorhoi helsen bga bizde yug ni tailbarla gd bgaan unsh medeegee ehleed 2018-04-25
ZOLJAVHLAN:ЖИНХЭНЭ БУРУУТАНГ ИЛЧИЛ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-04-25
Дэмчиг:Цаг хугацаа бүхнийг харуулнаа.Жинхэнэ шүүнэ. 2018-04-25
zochin:5 khun ****dah tu****al ogson yamar gaviyaatai gej zugeerl alia salbadadai 2018-04-25
зочин:Мундаг генерл даа . 2021 онд ирсэн Ерөнхийлөгч генерал цолыг нь сэргээх байхаа 2018-04-25
Пүүжээ:Их түшигтэй хүн дээ....Манай улс төрчид зүгээр л энэ хүнээр тоглочихсон доо хөөрхий 2018-04-25
Зочин.:Хуулийн хүрээнд хийгдсэн зарлиг байна. Сэтгүүлчид жаахан ч гэсэн хууль дүрэм харж байгаач. Шүүхээс ял сонссон хэн ч байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өмнө нь авсан Төрийн одон медаль гавъяа шагналыг буцаан хураалгадаг хуулийн заалттай. 2018-04-26
Булган:Энэ төрийн одон мёдалийг хамаагүй тараагаад Үнэгүйдүүлсэн шүү дээ.Тэгсэн атлаа энэ 3 хүний цолыг Хурааснаар ариун ардчилсан явдао мөн үү. Энэ Амарболд гуай энэ тэр бол миний бодлоор Улс төрийн золиос болж байна шүү дээ.Хувь хүнийхээ Хувьд сайн л хүн байх даа.Саяхан АТХ дарга би мэдэх Юм алга хууль яаж гуйвуулна уу тэд мэднэ биз гээд Ярилц**** өгч байсан шүү дээ.Манайхан хүнийг ийм болгодог юм байна.За энэ цолоо өгч байгаа хүмүүсийн Хувьд өөрсдөд нь эвгүй л байгаа байх.Тэгэхдээ сэтгэлээр Битгий унаа.Ард олны нүд хурц шүү 2018-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?