ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ БАТХҮҮ НАРЫН ӨМНӨӨС ГЭМГҮЙ НЭГ НЬ ЯЛ ҮҮРЭХ НЬ ШУДАРГА АРИУН ЯВДАЛ УУ?

2018-04-25  

Жастын Батхүү бол залилан мэхлэгч, луйварчин. Бүр ичих булчирхайгүй луйварчин. Ийм хүмүүсийг өөгшүүлсэн С.Баяр бол түүний хань хамсаатан мөн. Тэдний хооронд ямар яриа хэлцэл, тохироо байсныг хууль хүчнийхэн олж тогтоох биз.

Харин Эрдэнэт үйлдвэрийн тухайн удирдлага бол түүнд огт хамааралгүй. Ганзоригийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг Олон улсын шинжээчдийн баг тогтоосон. Хуурамчаар дуурайлган зурсан гэдгээ Батхүү ч сэтгүүлч Мөнхбаясгалантай ярилцахдаа өөрөө хэлсэн. - Залилан хийж байгаагаа ухамсарлаж, мэдэж байгаад үйлдсэн гэж тэр хэлсэн. Тэгсэн хэрнээ юу ч аваагүй, бүх бизнесээ нэг ч төгрөгийн өртөггүйгээр бусдад шилжүүлсэн гэдэг нь нэг итгэл үнэмшил багатай. Одоо түүний тарьсан балгаар Эрдэнэт үйлдвэр өрөнд унаж, Эрдэнэт Үйлдвэрийг тухайн үед удирдаж байсан хүмүүс ялтны ширээнд суух нь . Энэ ариун явдал уу ? гэж асуух л үлдлээ. Эрдэнэт үйлдвэрийн шүүхэд ялагдсан шалтгаан нь Арбитрийн шүүхэд материалаа цаг хугацаанд нь гаргаж өгөөгүйд оршино гэнэ. Энэ үндэслэлээр төлбөр ялбарт унасан. Тэгвэл шударгаар ажлаа эрхэлж, луйврын гэрээнд гарын үсэг зурахаасаа татгалзсаны төлөө яагаад Ганзориг захирал нарын хүмүүстэй хариуцлага тооцох гэж. Үүнийг л нэг сайн ухаж ойлгохгүй байна. Батхүүг, бас Баярыг бол ойлгож байна аа...

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hun:tiim shu 2018-04-26
Golog:Taartsiin 2018-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?