Олон Улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг бөгөөд тус байгууллагын дүгнэлтээр манай улс 2012 онд дэлхийн 176 улсаас 94 дүгээр байр, 2013 онд 177 улсаас 83 дугаар байр, 2014 онд 175 улсаас 80 дугаар байр, 2015 онд 168 улсаас 72 дугаар байр эзэлж байсан бол Авлигатай тэмцэх газрыг Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар удирдаж эхэлснээс хойш буюу 2016 онд 176 улсаас 87 дугаарт, 2017 онд 180 улсаас 103 дугаар байранд тус тус орсон. Үүнийг Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ гэж үзэж болно.
Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг 2015, 2016 онуудад Монгол Улсын Их Хурал тус тус нөхөн томилсон бөгөөд эдгээр албан тушаалтны ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, жилээс жилд үйл ажиллагаа нь уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болжээ.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын дарга болон дэд даргыг УИХ-д санал болгохдоо та бүхний саналыг харгалзан үзэх болно. Үүний тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэхүү санал асуулгыг явуулж байна.
Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу АТГ-ын дарга, дэд дарга нь дараах шаардлагыг хангасан байна.
Та хуулийн энэ шаардлагыг хангаж буй, авлига, албан тушаалын хэрэгтэй тууштай тэмцэж чадна гэж үзэн дэмжиж байгаа хүнийнхээ нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгоно уу.
Та санал өгөхийн тулд доор дурдсан өөрийн мэдээллийг үнэн зөвөөр бичнэ. Мэдээлэл худал, эсхүл буруу тохиолдолд саналыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.