ОРОН НУТГИЙН ТАВАН ТОЛГОЙН ЭЗЭН НЬ ОРОСЫН ИРГЭН ГЭВ ҮҮ?

2018-04-26  

Хөрөнгөжих үндсэн хоёр арга бий гэдэг. Эхнийх нь хулгайлах. Нөгөөх нь хуулийн дагуу дээрэмдэж өмчийг өөрийн болгох. Мэдээж өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр элбэг дэлбэг сайхан амьдарч болно. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ л гэрлийн хурдаар хөрөнгөжсөн хүний " алхаа гишгээг" яаж гүйцэв гэж. Монголд хөрөнгөтнүүд бий болсон. Тэдний тэргүүн баян нь "Ажнай"- гаар овоглох Бат-Эрдэнэ. Энэ хүн хэрхэн хөрөнгөжсөнийг монголчууд тэгтлээ сайн мэдэхгүй. Таван толгойг мэдэлдээ авснаас хойш түүнтэй маргалдах, зэрэгцэх хүн үгүй болсон. Тэгвэл түүний хэрхэн хөлжсөн сэжүүрийг Уралын Их сургуулийн оюутан цагийн анд, ОХУ-ын иргэн Константин Димитрович Романовский дэлгэж эхэлсэн нь сонирхол татлаа.

Тэдний Уралын Их Сургуулийн оюутан цагийн үерхэл нь гүнзгийрүүлсээр Орос-Монгол хоёр улсыг дамнасан бизнесийн хамтрагчид болтлоо өссөн юм байна. Бүр тодруулбал, Бат-Эрдэнэ, Костя нар хамтран жижиг Таван толгой буюу Орон нутгийн Таван толгойн нүүрсийг ОХУ-ын төмөрлөгийн долоон үйлдвэрт нийлүүлж байсан туршлагатай юм байна. -Монголын нэг вагон коксжих нүүрс нь Оросын дөрвөн вагон нүүрстэй чанараараа дүйдэг гэдэг өндөр үнэлгээтэй. Тиймээс Оросууд монголын нүүрсийг худалдан авахдаа маш дуртай маш байсан. Оросын хамгийн том төмөрлөгийн үйлдвэр болох Магнитогорскийн төмөрлөгийн үйлдвэр Монголын Таван толгойн нүүрсний " амтанд" орсон гэж Монгол Костя дурсамжаа хуваалцав. Тэр өмнө нь Монголд олонтаа ирж, Монголын өмнийн говьд найзтайгаа амрах зуураа " олдсон" хүүгээ Батхаан гэж бэлэгшээн нэрлэсэн байна. Түүнээс хойш 10 жил өнгөрч, хүү нь өнөөдөр 10 нас хүрчээ. Гэхдээ Романовский найзтайгаа бизнесээ үргэлжлүүлэхээр говьд биш, зарга үүсгэхээр Шүүхийн танхимд уулзахаар зорьж ирэхдээ тулжээ. Тэр найздаа луйвардуулж алдсан 1 сая 23 мянга нэг зуун ширхэг хувьцаагаа эргүүлж авахаар, шударга үнэнийг тогтоолгохоор ирэх гэж буйгаа ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж бичсэн ил захидлаас энэ бүхэн ил гарч эхэллээ.

Говьсүмбэр аймаг дахь коксжих нүүрс боловсруулан, баяжуулах үйлдвэрийн зураг төслөө дуусгаж, Чойрт төмөр зам бүхий ачих баазыг байгуулахаар зэхэж, холбогдох Яам тамгын газраас бүх зөвшөөрлөө авсан байсан байна. Энэхүү төслийн хүрээнд Таван толгой ХК-ийн 1 032 100 ширхэг хувьцааг хууль ёсны дагуу Хөрөнгийн биржээс авч, бүртгүүлчихсэн. Монголын нүүрсний зах зээлийн өрсөлдөөнийг тэлэхийг хичээж байсан байна. Тэгтэл нэг л бүрхэг өдөр тэр гар хоосон үлдсэн байна. Тэр монголын шүүх, хууль хүчний байгууллагын оролцоотойгоор намайг дээрэмдсэн. Тухайн үед ямарваа нөлөөнд авталгүй, шударга үнэний талд зогсож чадаагүй нэр бүхий шүүгч нарын булхайг ч дэлгэнэ гэдгээ ч ил захидалдаа тодотголоо. Мөн ерөнхийлөгч Баттулгын Оросын Алс Дорнодоор дамжин, Монголын нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортын гарц нь ч бодитой гэдгийг дурдаад амжсан байна. Анхандаа улс дамнасан наймаагаар хөлжиж эхэлсэн хоёр найзын үерхэл нь , улс дамнасан хэрүүл маргааны талбар болох тал руугаа хазайв.

Ийнхүү Монголын хамгийн баян хүн " хоосрох нь уу?", гэхээс илүүтэйгээр Орон нутгийн Таван Толгой ХК нь " Орос хүний өмч үү ч? " гэх санаа зовоосон асуудал бий болох нь. 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?