400 САЯЫН ЭЗЭН ТОДОРСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАТТАЙ БИШ

2016-03-30  

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол энэ сарын 20 нд болж нийт 24,564 азтан тодорсон. Харин сугалааны супер шагнал болох 400 сая төгрөгийн эзэн тодорсон ч азтан баримтаа бүртгүүлээгүй учир хэн гэдэг хүн болох нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр 400 саяын эзэн тодорлоо гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал гэх залуу Улаанбаатар хотод ажлаар яваад Сайншанд буцах замдаа Амгаланд байрлах "Оргил" худалдааны төвөөс замынхаа хүнсийг авсан нь азтан болгожээ гэх мэдээлэл тараад буй юм.

Харин энэ талаар өөрөө цахим хэвлэлд “Надад ямар нэгэн батлах баримт алга. Би мэдэхгүй байна. Ямартай ч анх мэдээлэл цацсан Дорноговь аймгийн сайттай холбогдоё ” гэсэн хариуг өгчээ.

Одоогоор НӨАТУС-т азтан болсон гэх иргэний худалдан авалтын баримт нь байхгүй бөгөөд Ebarimt.mn-ээс сугалааны тохирлын мэдээлэл ирээгүй гэж албаны хүмүүс мэдээлж байна.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
улаанаа:ugwul uguud uguhgui bl hudlaa humuusin setgeleer toglohoo bolichih heregtei shd 2016-03-30
Уншигч:Ер нь энэ азтанг нийтэд зарлах нь зохимжгүй. Би жишээ нь хожлоо гэхэд олон нийтэд өөрийгөө азтан гэж зарлуулмааргүй байна. 2016-03-30
aztai zaluu:zaza munguu awchihaad yu hiih we baiz 2016-03-30
Zochin:Ih mungu hojihoor hen ch neree medegdehgvi baihiig husne sh dee 2016-03-30
moil:nuutslaltai bh ****ard****tai shu 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?