9 сэтгүүлчийг чагнасан нь ил болов. Хариуцлага ч ярьж эхлэв. Чагнасан хүний тоо хэмжээ хэлж буй 9 сэтгүүлчээр хязгаарлагдахгүй. Хууль хүчний байгууллагынхан тусгай албаны ажил хэргийн шаардлага нэрийн дор хүссэн хүнээ тагнаж, чагнадаг болоод удаж буй. Бусдыг ч эрхэндээ оруулсан. Энэ тухай өмнө нь ч Control.mn сайт бичиж дурдаж байсан.
Хувь хүний нууцыг чандлан хадгалах үүрэгтэй үүрэн телефоны компаниуд энэ холболтыг нь дуулгавартай хийж өгөхөөс өөр аргагүйд хүрдэг гэдэг. Үндэсний Аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор ийнхүү Монголын төр иргэдээ чагнадаг болсон. Тэгэхээр журмаар далайлгаж ард иргэдээ тагнах чагнахад нь "тусалж" ирсэн Мобиком, Юнител, Скутелл, Ж-Мобайл зэрэг компанид хуулийн ямар хариуцлага үүрүүлэх ёстой вэ? Ямар шийтгэл оногдуулж, иргэдийг чагнахад нь дахин "туслахааргүй" болгох вэ?
Хүний эрх гэж ярих дуртай АН-ын Засаг барих үед ч, МАН-ын Засгийн газрын үед ч иргэдээ чагнасан үйлдлээ зогсоолгүй үргэлжлүүлсээр ирсэнд цэг тавьж чадах уу? гэж ерөнхийлөгч Баттулгаас хүсэх үлдлээ.