ГАНТУЛГЫН БАНДААШИНД БАГТСАН “МУУЖГАЙН УЛС ТӨР”

2018-05-01  
Шадар сайдын албыг хашиж байхдаа "Монгол ялна” хэмээн нулимас цийлэгнүүлэн байж Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхэд нэг танхимын, бүр нарийн яривал нэг намынх дэргэдэх залуучуудын холбоонд өөрийнх нь "цэрэг" байсан журмын нөхөр нь "Муужгай” гэж хоч өгсөн байдаг. Тэр шадар сайдаасаа ерөнхий сайд болж дэвшиж, цэргийн ёсоор цол, тушаал ахисан.
 
Чөмгөө дундартал Монголын төлөө зүтгэнэ гэх сүржин даржин мэдэгдэл хийсээр барсын сэнтийд заларсан мань “Муужгай” тамгаа гардаж аваад хагас жил гаран боллоо. Энэ хугацаанд “Хулгай, луйврын 60 тэрбумын бүлэглэлийг таслан зогсооно”, “Би сүүлийн үед ууртай байгаа, улсын өмчөөс хулгай хийсэн хүмүүсийг шоронд хийнэ”, “Иргэд нүүрс түлээд байвал би цэргийн хүний хатуу араншинг гаргана” гэх мэтчилэн “Монгол ялна” стилийн шил дараалсан мэдэгдлээ л тоть шиг давтлаа. Хоосон сүржин мэдэгдэл нь монголчуудын амьдралд нэмэр болсонгүй. Тиймдээ ч түүнийг “Сүр Данзан”, толгойлсон засгийн газрыг нь “Мэдэгдлийн засгийн газар” гэж егөөдөн нэрлэх болжээ.
 
Өнөөх Сүр-Данзангийнхаа гадаад айлчлалыг "Урагш зорчсон тэмдэглэлээс” нь тольдохнээ, үзэглэсэн баримт бичгийнх нь талаас илүү нь “ердөө” л санамж бичиг төдийхөн аж. Ойлгомжтойгоор хэлбэл, шальтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил энэ жилдээ сураг алга. Нийслэлийн бохирын асуудлыг л шийдэх хөрөнгө оруулалт тодорхой аж. Төр ахиад л гавьтай тендер зарлахгүй, компаниуд дахиад л ажилгүй, иргэд аанай л овойж оцоосон орлогогүй өнжих нь.
 
Эдийн засаг хямрах тусам гэмт хэргийн гаралт ихэсдэг нь бодит үнэн. Эсрэгээрээ, эдийн засаг сайжраад, ажил төрөл оволзоод эхэлбэл хэрүүл тэмцэл ч багасдаг. Тэгэхээр эрхлэх тодорхой ажилгүй учраас энэ жилдээ төрийн томчууд маань бие биесээ гүтгэх, унагах, хоосон улс төржихөөс өөр хийх ажлаар "занималдахгүй " бололтой. Нэгэнт л улсаараа улс төржиж тоглох гэж байгаагаас хойш би ч гэсэн өөрийн таамгаа дэвшүүлэн цаг нөхцөөе.
 
Дахиад л "муужгайн" тухай хоёр үг хэлхэе. Засгийн тэргүүнийг хэр хүчирхэг байгааг хэмждэг нэг хэмжүүрийг улс төрчид гаргасан. Тагнуулын ерөнхий газрын даргаар өөрийн хүнийг тавьж чадаж байгаа Ерөнхий сайдыг “бяртай” гэж дүгнэдэг болсон. Харин чадаагүй ерөнхий сайдыг “шүдгүй арслан” хэмээдэг. Жишээ татья. Ерөнхий сайд С.Баяр тамгаа авмагцаа Р.Болдыгоо дуудаж Тагнуулын байгууллагыг удирдуулж байсан бол, Сү.Батболд Д.Гэрэлийг, Н.Алтанхуяг Б.Ариунсангаа томилж чадаж байсан. Харин У.Хүрэлсүхэд олдсон тагнуулын дарга нь “Сү.Батболдын томилгооны хүн” буюу өдгөө тэтгэврийн насны Д.Гэрэл. Төрийн алба хаах насны дээд хязгаараас давчихсан, 1952 онд төрсөн, өдгөө 66 настай Д.Гэрэл өвөөг “хүчиндэж” буюу хууль зөрчин байж төрийн тусгай алба хаалгаж байгаагийн цаад шалтгаан нь маш энгийн. Ердөө л хэзээ хүссэн цагтаа түүнийг халж солих боломжийг хадгалах. Өөрөөр хэлбэл, улс төр судлаачид өнөөдөртөө У.Хүрэлсүхийг “шүдгүй муужгай” л гэж дүгнэхээр байна.
 
Ганц тагнуулын даргын томилгоо ч биш. Сүр-Данзан маань 60 тэрбумын сүлжээнийхэнийг сүргээр нь солино, холино гээд сенсацилаад байсан чинь таг чиг л болсон. Дагаад төрийн ажил ч таг гацаастай. Удахгүй солигдох гэж байгаа юм чинь гээд тал нь ажлаа хийдэггүй, “чаддаг юм бол солиорой” гээд нөгөө тал нь төрийн ажил гацаагаастай. Энэ байдал удах тусмаа төр дампуурна, улс төр ширүүснэ. Зохицуулалт хийж чадахгүй бол ардын нам даргаа сольж л таарахад хүрэх байх.
 
Намын дарга гэснээс, МАН-ын Нийслэлийн намын дарга Ц.Сандуй “ноосоо тушаагаад” хагас жил гаран боллоо. Улаанбаатар хотын даргыг солих галын бэлтгэл аль эрт хангагдсан хэдий ч сольж чадахгүй байгаагаас нь харвал, У.Хүрэлсүхэд өөрийнх нь “стильны” жагсагч, цүнх барьсан сүржин бацаанууд л "хог " нэгээрээ байхаас ажил хийж, ачаа даачих хүн олдохгүй байгаа бололтой. Ямар сайндаа л “цайны ганц” Д.Амарбаясгаландаа “2020 онд хотын сонгуулиа удирдаж ор” гэсэн чиглэл өгчээ. Би буруу мэдээлэл аваагүй бол, тун удахгүй МАН-ын Генсек нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга, Нийслэлийн МАН-ын дарга болох байлдааны бэлтгэлээ хангаад дуусч байгаа сураг байх.
 
Өөрийн хүмүүсээ албан тушаалд байршуулахаас гадна МАН-ын даргын хувьд бяр чадлаа нэмж, гишүүн болж, байр сууриа ч УИХ-д бэхжүүлэх санаа бас байдаг. Гэтэл гол дүрийн жүжигчин нь үхэж ч өгдөггүй, сэхэж ч өгдөггүй Солонгосын олон ангит кино шиг юм болоод байдаг. 
 
"Бандааш" хочиндоо дасахад хүрсэн УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол, УИХ-ын тухай хуулийн 6-р зүйл, Сонгуулийн тухай хуулийн 137-р зүйлээ баримтлан Хэнтий аймгийн 42-р тойрог дээр нөхөн сонгууль явагдаж таарна. Энэ тохиолдолд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Б.Гарамгайбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөх байх. Сант марал сангийн сүүлийн судалгаанаас харахнээ, нөхөн сонгуулиар МАХН-аас Н.Энхбаяр дэвшсэн ч, С.Ганбаатар дэвшсэн ч МАН-ын дарга У.Хүрэлсүх “өөрийнхөө тойрог” дээр үсгүй хусуулах шинжтэй. Өөрийн цэрэг Д.Гантулгыгаа гаргаж болоод байсан жижиг тойрог дээрээ өөрөө очиж "унавал" Ерөнхий сайд, МАН-ын дарга хүний хувьд улс төрийн “амиа хорлолт” болно. Тэгэж гэмээнэ М.Энхболдын хувь заяаг тэр давтана.
 
Миёо ноёны хувьд “муужгай” л унаж байвал Хэнтийн тойрог дээр Намбарын хүү нь гарна уу, Самбарын хүү нь гарна уу “один чёрт”. Тиймээс Гантулгыг л татах л улс төр явж, Гантулга хүү улс төрийн мөргөлдөөний золиос болох болов уу.
 
Миний төлөгт хотын даргын хойд дүр Д.Амарбаясгалан гэж бууж байгаатай нэгэн адил дараагийн УИХ-ын дарга нь Ц.Нямдорж, дараагийн Ерөнхий сайд нь Ч.Хүрэлбаатар байх магадлал тун өндөр. Тиймдээ ч Миёо ноён, Топор муужгай хоёр нийлж өрсөлдөгчдөө зайлуулах ажиллагааг “МАН-ын тоглоомны нам” буюу АН-ын бүлгээр дамжуулан өнөөх хоёр “Увс” хүнээ хөөлгөх сэдлийг дэлгэсэн байх магадгалтай. Энэ улс төрийн акцыг хамгийн ихээр талархан угтсан хүн бол мэдээж ЕТГ-ын дарга З.Энхболд. Амьдайгийнхаа “бяцхан” комплексыг М.Энхболд нь уран аргаар ашиглаад гаршчихсаны бодит жишээ гэвэл 2016 оны сонгуулийн үр дүн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө М.Энхболд АН-аар мөн ч гоё тоглосон доо... Өөрсдөөр нь хууль батлуулж, өөрсөөр нь хуулиа солиулаад л, үр дүнд нь МАН 65 гишүүнтэй болж, харин АН нь арай ядан бүлэгтэй хоцорсон. Одоо ч тоглоом нь хэвээрээ бөгөөд Миёо ноёны уур хүрвэл Б.Наранхүүгийнхээ өргөдлийг өгүүлж, Д.Муратын бүрэн эрхийг түтгэлзүүлээд л АН-ын бүлэг “конец”. Энэ удаад сонгуулиар Увсаас хөөгдсөн З.Энхболдын комплекс дээр тоглож, АН-ынхны гараар могой бариулах бололтой. Үр дүнд нь Увсын хоёр сайд Засгийн газраас хөөгдлөө ч, үлдлээ ч бүх муу нэрийг У.Хүрэлсүх л зүүнэ.
 
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд МАН ялах магадлал улам л багасах нь... “Би зүгээр ч нэг ордны хоёр давхарт зурагаа өлгүүлэхийн тулд Ерөнхий сайд болоогүй” гэж томорч байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань зургийг нь өлгөж ч амжихаас өмнө их улс төрөөс бүр мөсөн “арчигдаж” тун магадгүй боллоо.
 
Жич: Намайг энэ нийтлэлийнхээ гарчигийг орчуул гэвэл “Politics of Pussy in the Gantulga named Bandaaj” гэж л орчуулах байх... Би ямар англи хэл мэдэх биш, тэгээд ч В.Путиныг дууриаж патиар татуулахаас өөр ид шидгүй Ерөнхий сайд сэтэртний нэрийг юу ч гэж орчуулсан яадаг юм?!
 
 

 

 

 

Улс төр судлаач А.БАЯРХҮҮ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mongol:****dsag yahnanii shees 2018-05-01
зочинф:хэхэхэ...МАНАНгыхн уншаа инээдн хvрч хvрэлсvх уншаад айдас нь хvрхээр л юм бичиж..хvрэлcvхэд ганц л зам байна..жэнкогоор татуулж ернхий сайд болсын жэнкодоо хадгаа барьж очоод дэмжилэгын авч нам засгаа нэг мер гартаа хийж авах.. 2018-05-02
зочин:энэ бол ****аж байна хүрэлсүхээс өөр хүн одоо алга хооронд нь хаг**** сэдэл өгөөд хэнд ч ашиггүй 2018-05-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?