ӨМНӨД СУДАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБА ХААГЧДЫН ЭЭЛЖИТ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2016-03-31  

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн алба хаагчдын бүртгэл эхэллээ. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл эхлээд байна. Тиймээс сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний дотор ирүүлэхийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газраас сануулж байна. Сонгон шалгаруулалтад оролцох албан хаагчид нь Онцгой байдлын албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 18-30 настай эрэгтэй байх, Биеийн өндөр 165 см ба түүнээс дээш байх, Эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй, Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, Зан суртахууны хувьд доголдолгүй, Ар гэрийн зүгээс үүрэг гүйцэтгэхэд асуудалгүй байх гэсэн шалгуурыг хангасан байх юм.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Эх орноо төлөөлөн хариуц****тай албанд манай залуус маш сайн оролцож байгаа. Үүргээ амжилттай биелүүлж байгаа албан хаагчиддаа улам их амжилт хүсье 2016-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?