НЭГ МОНГОЛ ХҮН 3000 ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ

2016-03-31  

Монгол улсын нэг хүнд ногдох гадаад дотоодын өр дунджаар 3000 гаран ам.доллар хүрч байгаа талаар Азийн хөгжлийн банкнаас нийтэлсэн эдийн засгийн тайланд дурджээ. Олон улсын валютын сангаас 2015 оны 4 дүгээр сард өрийн хямралд орох эрсдэл өндөр байгааг сануулсаар байтал өнөөдөр нэгэнт ийм байдалд хүрээд байна. Өөрөөр хэлбэл манай улсын өр ДНБ-ний 77.4 хувьд хүрээд байгаа юм. Энэ нь Монгол банкны гадаад өрийг оруулж тооцсон дүн юм. 2010 онд манай улсын өр ДНБ-ний 31 хувь байсан бөгөөд үүнээс хойш хоёр дахин нэмэгджээ. Нийт өрийн 85 хувь нь гадаад өр, 15 хувь нь дотоод өр болохыг Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар мэдээлжээ. Тэр хэлэхдээ "ам.доллараар тооцоход 2012 оноос буурч байгаа ч өрийн хэмжээ нэмэгдэж байна. 2010 онтой харьцуулахад гадаад өрийн хэмжээ өссөн. Дунджаар нэг хүнд 3000 гаруй ам.доллар ногдож байна" гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Улс орон иргэд нь бүгд өртэй дампуурч байна доо 2016-03-31
Цэрээн.Д:Монгол улсын иргэн бур 3000$ еренд юуны учир оров..Хариулах эзэн байна уу? Эдийн засгиййн форум дээр еренхийй сайд нь худлаа гутгээгуйн лавтай... Тэгвэл улс тер дамнасан бизнэсиййн булэглэлууд жужиг тоглох тайзнаасаа бууцгаа...Ард иргэдиййн нуруунд ууруулэх гээд байгаа ерее телцгее... 2016-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?