Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Control.mn сайтын найруулагч Ц.Хишигжаргал СТА цолоор энгэрээ мялаалаа. Тэрээр 2000 оноос эхлэн хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 18 дахь жилдээ хүчин зүтгэж байгаа юм.
Найруулагч Ц.Хишигжаргал МҮОНРТ-ийн “Гэрэлтэй цонх”,
TV-9 телевизийн “Энэ өдөр”,
ETV телевизийн “Тод мэдээ” мэдээллийн хөтөлбөрийн найруулагчаар ажиллаж байсан туршлагатай. 2016 оноос одоог хүртэл “Control.mn” сайтын найруулагч, зураглаачаар ажиллаж байна. Тэрээр “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын сайн дурын ажилтан, “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хоол тэжээл” төсөл хөтөлбөрийн зохицуулагчаар тус тус ажиллаж байжээ. Мөн “Хувиараа алт олборлогч иргэд”, “Шороонд даруулсан ч амьдрал үргэлжилнэ”, " Хүүхдийн амиар дэнжин тавьсан зугаацал хэзээ дуусах вэ ?" гэх зэрэг асуудал дэвшүүлсэн олон нэвтрүүлгүүдийг найруулан үзэгч олонд хүргэж байсан удаатай юм.
М.БААСАНДЭЛГЭР