УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-05-04  

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр "Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс "МОНГОЛ НААДМАА АВАРЪЯ” уриан дор "УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг Улаанбаатар хот, Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 21 аймаг, бүх сумдын уяачдын төлөөлөл болон адуу судлаач эрдэмтэд бүхий 400 орчим хүн цугласан байна. Монгол түмний зан заншлаас урган гарсан Үндэсний соёлын өвийг хойч үедээ зөв өвлүүлэн үлдээх, төлөвшүүлэх, хууль эрх зүйн шаардлагатай олон тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэх нь талаар уяачдын санал бодлыг түлхүү тусгасан зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Зөвлөгөөнийг нээж "Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Н.Галбадрах хэлсэн үгэндээ Үндэсний соёлын өв уламжлалт морин уралдааныг хадгалах хамгаалах, мөн эрлийз монгол морьдыг маргаангүй ялгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, наадамд оролцогчдын хариуцлага, уяачдын цол олгох үндэслэлийг өөрчлөх, унаач хүүхдүүдийн аюулгүй байдал зэргийг онцолсон юм.

Мөн уг зөвлөгөөнд "Монгол адууны соёлын өвийн тухай” сэдвээр адуу судлаач Н.Санжаадорж, "Монгол адууны удам зүй биологийн асуудал” сэдвээр доктор Г.Төмөрхадуур, "Монгол морин уралдааны хууль тогтоомж” сэдвээр Хөдөлгөөний зохицуулагч М.Ариунболд, "Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал ба гадны орны жишээ” сэдвээр ХААИС-ийн МЗБТС-ийн захирал Шинжлэх ухааны доктор О.Баатарцогт нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

УЯАЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?