ОНЫ ЗАЛУУСЫН ОНЦГОЙ ЛЕКЦ ТӨРИЙН ОРДНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-05-05  

Монголын Залуучуудын Холбоо Залуучуудын Үндэсний төв байгууллагынхаа хувьд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, тэдэнд тулгарч буй аливаа асуудлыг хамтран шийдвэрлэх, гарц хайх, бодлого боловсруулахад оролцох зорилгоор олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ.

Үүний зэрэгцээ уламжлал болгон зохион байгуулагдаж байсан, олны дунд хүлээлт үүсгэсэн томоохон уламжлалт арга хэмжээнүүдийг шинэ өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байгаагийн нэг нь нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн “Оны залуу” тодруулах NEXT STOP наадам юм.

25 дахь жилдээ зохион байгуулагдсан тус наадмын шилдгүүдийн “Оны залуу” лекц өнөөдөр Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд ХЗДХСайд Ц.Нямдорж “Аавын зурсан амьдрал”, М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг төлөөлж М-Си-Эс группын захирал Ж.Од “Өнгөрсөн ба ирээдүй”, БСШУССайд Ц.Цогзолмаа “Өрсөлдөөн”, Монгол ТВ-ийн захирал Ч.Номинг төлөөлж Монгол ТВ-ийн мэдээний албаны дарга Э.Лхагва “Монгол Телевизийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл” зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьлаа.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?