ХОВД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОН "ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР"-ЫГ 15 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭВ

2018-05-05  

Image may contain: one or more people and people standing

2003 онд МУ-ын ерөнхийлөгч "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тэмдэглэх тухай зарлиг гаргасан байдаг. Тэгвэл энэхүү зарлигийн дагуу Ховд аймгийн нийтийн номын сангийн хамт олон Үндэсний бичиг үсгийн баярыг 15 жил тасралтгүй зохион байгуулж, Үндэсний бичиг үсгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Уламжлал ёсоор өнөөдөр "Үндэсний бичиг үсгийн баяр-2018" үйл ажиллагааг аймгийн төв талбайд зохион байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Гантөмөр, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон албаны бусад төлөөлөл оролцов. 

Аймгийн Нийтийн номын сангийн хамт олон "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын хүрээнд шинэ болон сэдэвчилсэн ном, тод үсгийн номуудыг дэлгэн тавьж олны хүртээл болголоо. Мөн ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд хичээнгүй бичигтэн уралдааныг зохион байгуулж, амжилт гаргасан сурагчдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог гардуулж баяр хүргэлээ. 

Image may contain: 6 people, people smiling, people standing and text

Image may contain: 6 people, people standing, child and outdoor

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: one or more people, people sitting, table and outdoor

 

 

Х.АЛТАНТУЯА /ХОВД АЙМАГ/
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?