ЯЛАЛТЫН БАЯРЫН 73 ЖИЛИЙН ОЙ

2018-05-07  

Эх орны дайны агуу их ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Дархан дахь Оросын Ерөнхий Консул А.Ц.Доржиев мэндчилгээ дэвшүүллээ.

Бидний гэрэл гэгээтэй сайхан баяруудын нэг болох 5-р сарын 9-ний өдрийн өмнө Агуу их ялалтыг өөрийн баатарлаг тэмцлээр авчирсан дайны ахмад дайчид, ар талд зүтгэсэн бүх хүнийг дурсан санаж байгаа та бүхэндээ чин сэтгэлийн угаас мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн хоёрдугаар дайны ялалт бол Орос улс, хамтын нөхөрлөлийн орнуудын хувьд томоохон үйл явдал төдийгүй, хүн төрөлхтөний хувьд фашизмыг бут цохиход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ дайны эхлэл бол Монголд Халхын голд 1939 оны 8 сард Монгол Оросын дайчдын хамтарсан Японы милитаристуудын довтолгооны эсрэг тулалдаан байлаа. Бүхий л дайны туршид Зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах дүүгийн тусламжийг мэдэрч байсан юм. Бид Монгол нөхдийнхөө Зөвлөлтийн фронтод илгээж байсан бэлэг, дулаан хувцас, сайхан монгол морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг санан дурсаж өндрөөр үнэлж байдаг билээ. Дэлхийн 2-р дайны төгсгөлийн шатанд Зөвлөлт Монголын дайчид Японы милитариструудыг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж Хятадын газар нутгийг тэдний дарлалаас чөлөөлсөн. Дайны төгсгөл дэлхийн системийг өөрчилж, энэ нь Монголд шууд нөлөөлсөн. Зөвлөлт Холбоот Улс Гитлерын эсрэг бүлэглэлийн тэргүүн нарын Ялтын болон Потсдамын хэлэлцээр дээр Монголын талд хатуу шийдэмгий байр суурьтай байсан нь Монгол улсыг тусгаар улс байж бие даан хөгжих боломжийг олгосон юм.

Нийтийн дайсан фашизмын эсрэг бидний хамтын тэмцэл нь Орос, Монголын ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн юм. Манай нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон хотууд бол Дархан, Эрдэнэт бөгөөд хамтын хүчин чармайлтаар “Эрдэнэт үйлдвэр” “Монголросцвет” ХХК-ыг байгуулсан билээ. Одоо “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёр талын илчит тэрэгний үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Орчин үед зарим орнуудад 1945 оны 5 сарын 9-ний эх орны дайны ялалтыг дахин хянах, ач холбогдлыг бууруулах оролдлого гарсаар байна. Гэвч түүх түүхээрээ үлдэж хүмүүс өөрийн гэсэн үзэл бодлоо хадгалсаар байна. Фашизмын эмгэнэл давтагдах ёсгүй. Бидний үүрэг бол дэлхийг фашизмын аюул заналаас чөлөөлсөн өвөг дээдсийн гавъяа дурсгалыг хамгаалах, хайрлах, түүнчлэн өнгөрсөн дайны аймшиг дахин давтагдахгүй байхад бүхнийг хийх явдал юм.

Манай ахмад дайчдын эрэлхэг зориг, хүчин чармайлтын ачаар дэлхийг аварч чадсан юм. Хүндэт ахмад дайчид, эрхэм нөхөддөө гэрэл гэгээтэй ялалтын баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Ерөнхий Консулын нэр дээр Ялалтын баярын мэндчилгээ ирүүлсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Өөрийн зүгээс та бүхэндээ аз жаргал, энхийн цэнхэр тэнгэрийг хүсэн ерөөе!

 

 

 

Найрамдлын Дархан хот.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Маргааш. Ялалтын баярын 73 жилийн ой Оросын Цэргийн алба хаагч баярлах зөв бодож байна 2018-05-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?