МХЕГ-ААС ЦИАНИТ ХЭВИЙН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРЭЭГҮЙ ГЭЖ ҮЗСЭН Ч “СПИШЛ МАЙНЗ” ХХК 3 АЖИЛТАН ХОРДСОН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

2018-05-08  

МХЕГ-аас “Спишл майнз” ХХК-ийн талбай дээр асгарсан цианит хэвийн хэмжээнээс хэтрээгүй гэсэн тайлбар өгөөд байсан бол “Спишл майнз” ХХК-ийнхан өөрсдөө 3 ажилтан хордсон нь үнэн, эмчилгээ хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Энэ талаар “Спишл майнз” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Наранцэцэг:

"2018 оны 03 сарын 05-ны өдөр үйлдвэр дээр бага зэргийн осол гарсан. Тухайн ажлын байран дээр байсан манай ажилтан Амгалан ажлаа гүйцэтгэх явцдаа биеийн байдал нь эвгүйрхэж толгой эргэж дотор муухайрсан. Мөн Лхам, Эрболд гэх хоёр ажилчин байсан. Эдгээр гурван ажилтныг Монгол улсын Үндэсний хордлогын төвд хэвтэн эмчлүүлсэн, үүний дараа монгол улсдаа эрүүл мэндийн үйлчилгээгээрээ тэргүүлдэг ISO эмнэлгийг сонгон хэвтүүлэн эмчлүүлсэн хайр халамжаар дутаагаагүй” хэмээн ярилаа. Өөрөөр хэлбэл, гурван ажилтан хордсон нь үнэн болж, компани ч эмчлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм.

Харин хоёр ажилтан нь эмчилгээгээ дуусгаж ажилдаа орсон бол Амгаланг Хөх хот руу оношлогоо, эмчилгээ хийлгэхээр явуулсан байна. Уг нь Амгалан цоо эрүүл бөгөөд ямар ч ужиг өвчингүй гэдэг нь өмнөх жилүүдийн шинжилгээнүүдээр нь нотлогддог байна.

Гэвч одоо Амгалангийн биеийн байдал тааруу толгой, зүрх нь өвдөж байгаа тухай ар гэрийнхэн нь ярьжээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Malchin T:Tsianitad hordson huntei hamt utaand nagartsan hunee hotruu yavulj bsan jujig odoo uchiraa taniulj bn. Uuruur helbel ted nariig uchuuhen munguur huuraad hordoogvi bid eruul gej ****leed bn. 1 huuhdiin ni eej Sarantuya bur huuhdee ter uurhaid zarchihjee. 2018-05-08
Зочин:Авилгал авсан болоод ийм байдаар тодорхойлж дүгнэлт гаргасан байна. Мэргэжлийн хяналтын байгуул**** Н.Цагаанхүү дарга ажил авсанаас хойш дампуурч байгаа газар. Авлигын асуудал байнга яригддаг байсан боловч батлагдаж нотлогдсон нь энэхүү даргын үед юм. Мөн томилгоотой холбоотой авлигын асуудал байна. Буянт-Ухаа боомтод томилогдсон хэлтсийн дарга нарыг энд тодорхой ярьж болж байна. Тухайн салбарын онцлогыг мэдэхгүй атал очерын урдуур дайраад дарга болдог намын нөхөд алба, хэлтэс, цаашлаад системийн ажлыг унагаж байна. Хяналт шинжилгээ хамтын ажил****а гэх хэлтсийг бий болгожээ энэ албанд. Гэтэл нөгөө гайтай суудал суусан Д.Элбэрэлт гэх нөхөр ажил хийдүүлж, сургуульдаа сурах нэрийдлээр амин хувийн ажлаа амжуулж явсанаас биш энэ байгууллагын төлөө өчүүхэн ч зүйл хийсэнгүй ээ. Дараагийн дарга О.Лутбаяр нь Сэлэнгэ аймгаас шилжин ирсэн нэх боловч салбарын талаар ойголтгүй, мэдлэг чадвараар маруухан нэгэн бөгөөд санаач**** гаргаж асуудлыг шийдэхдээ ноль. Мөн захиргаа эрсдлийн удирдлагын хэлтэс гэх зүйлийг толгойлж буй Н.Отгонцэцэг нь тухайн байгуул****д шилжиж ирээд эрх мэдэл булаалдаж хооронд хагаралдуулахаас өөр зүйл хийсэнгүй ээ. Ажилдаа хандаж байгаа ханд**** нь Н.Цагаанхүү даргын хэлсэнчлэн трактороор шороо түрж байгаа юм шиг асуудал ханддаг агаад эрүүл мэндийн хувьд комьпютер дээр ажиллах боломжгүй даралт ихэсдэг, толгой өвддөг гэж өөрийгөө тодорхойлсон. Энэ тодорхойлолтынхоо дагуу хажууд нь барлаг буюу туслах гаргаж өгөхгүй бол уяатай нохой шиг хүн болгоныг захирах захирагдах ёс нэрний доор хамаг ажлаа хийлгэж явдаг ёс суртахуунгүй дарга нар олширлоо. Иймд эдгээр албан тушаалд шаард**** хангасан, ядаж л 100 дотор нэмж хасах чадвартай хариуцсан ажлаа хйидэг нөхдийг гаргаж тавь. Эдгээр дарга нарын хамгийн сайн мэдэж байгаа зүйл нь эрх, ямба гэх зүйлээ 200% эдэлдэг атал үүрэг хэриуц**** гэх зүйлийг 200% умартдаг ийм л этгээдүүдийг Н.Цагаанхүү дарга томилжээ. Энд албаны удирдлаг буюу Б.Отгонцэцэгийн талаар дурдахгүй өнгөрвөл шудрага ёсонд хазгай зүйл болно. Энэ хүн томилогдсоноор шудрага ёс, ил тод байдал, Хууль дээдлэх зарчим гэж байхгүй болсон. Учир нь томилогдсон цаг үеээс нь ойрын хүрээлийн ашиг сонирхол нэгтэй, найз нөхдийн харилцаатай байцаагчидтайгаа ажлын байран дахь архидалт гэх зүйл хэвийн үзэгдэл буюу бараг л өдөр өнжихөө байсан. Зөвхөн Б.Отгонцэцэгийн найз нөхөд ажлын байран архи уугаад, тасарвал гэртээ харьчина ямарч хариуц**** хүлээхгүй гоё уу? Гэтэл үйлийн үртэй ажлаа хариулагтайгаар хийж яваа нэгэн ганц, хоёр минут хоцроход л ажлаас х****, хариуц**** тооцно гэх нь шудрага ёс, үнэнд гол байхгүй байгаа биз. Эдгээр зах замбараагүй хууль бус үйлдлийг таслан зогсоож хариуц**** тооцож, шахаж шаардаж ажиллахыг МХБ-ын олон нийтэд ури**** байна. 2018-05-15
ккккккккккк:ха ха ха Цианидад хүчилтөрөгчийн дутагдалд орж шууд газар дээрээ үхнэ шүү дээ. юугаач мэдэхгүй байж гүтгэхээ болимоор байна аа 2018-06-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?