ХААН БАНК, Г.ГАНТИГ ХОЁРТОО БАЯРЛАЛАА

2018-05-09  

Ээж бид хоёр тэвдэн тэвдэн 17:32 минутад Хаан банкны “Пирамид бизнес” төв рүү ороход Г.Гантиг гэх теллер дээр бидний өмнө 3 хүн зогсчихсон байв. Гэсэн хэдий ч “ямар үйлчилгээ авах вэ эгчээ хурдлахгүй бол 17:30 гээд төвөөс гүйлгээ хаачихдаг юм. Энийг бөглөөд аваад ир”  гээд  биднээс гадна хажууд хамт байсан бүх хүмүүсийн бичиг баримтыг аваад нэгэн зэрэг “одоо та ингэ, одоо тэг, та захирал руу үүнийг бариад ор, та болсон уу, аваад ир” гээд л нэг бүрчлэн зааж өгч маш шуурхай ажиллаж байлаа.

“Цээж зураг яах билээ?” гээд ээж надаас асуухад хүртэл “эгчээ багшийн дээд дээр зурагчны газар зөндөө байгаа эсвэл эндээс лавлахаас асуух уу?”  гээд л... ямар гоё юм бэ!  Би хажууд нь сонсоод л бахархаад л суугаад байлаа. Ажиллавал ажилласан шиг л ажиллая гэдгийг амьдаар нь харууллаа, энэ залуу. Г.Гантиг гэх энэ залуу шиг хүнийг гэсэн сэтгэлтэй ажлаа сайн мэддэг залуус олон байх болтугай!!! Хаан банк, Г.Гантиг хоёртоо баярлалаа.

Энэ бол “Монгол кино контент”-ын захирал, дуу оруулагч Н.Миеэгомбын өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бичвэр. Тэрбээр өнөө үед манай улсын үйлчилгээний салбарт маш их үгүйлэгдэх болсон найрсаг үйлчилгээ, ёс зүй, соёлтой харилцааг ХААН Банкны  “Бизнес пирамид” төвөөс өөрийн биеэр мэдэрснээ ийнхүү сийрүүлж, талархлаа бичжээ. Харин түүний энэ бичвэр  4100 хүнд таалагдаж, 496 хүн цааш нь хуваалцаж, 296 хүн сэтгэгдлээ бичсэн байна.  Түүний уг бичвэр муу муухай, хар бараан  мэдээлэл давамгайлсан өнөө цагт ёстой л цангаа тайлсан мэт сэтгэгдэл төрүүлж байгааг олон хүн онцолж, чин сэтгэлээсээ үйлчилсэн ХААН Банкны  теллер Г.Гантигт хандсан талархлын үг урсгасаар байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН БОЛ ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙН ХУУДАС

Үйл ажиллагаа нь хүмүүстэй байнга холбоотой байдаг үйлчилгээний байгууллага болон үйлчилгээний ажилтны хувьд зан суртахууны хариуцлага нэн чухал. Тиймдээ ч үйлчилгээний ажилтан бол тухайн байгууллагын нэрийн хуудас гэж үздэг.

“Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана, зан сайтай айлд хүн бүхэн цуглана” гэдэгчлэн үйлчилгээний ёс зүйтэй, өндөр соёлтой газруудад хэрэглэгчид, үйлчлүүлэгчид олноор цугладаг билээ.

Энэ утгаараа олон хүний талархлыг хүлээж чадсан теллер Г.Гантиг ХААН Банкны нэрийн хуудас болж чадаж байна. Энэ бол нэг л удаагийн тохиолдол. Яг түүн шиг олон олон теллер, ажилтан, албан хаагчид ХААН Банкны  нэрийн хуудас болж байдаг.
Монгол орон даяар ХААН Банкны  530 гаруй  салбар нэгжид 5700 гаруй ажилтан албан хаагч 2,4 сая харилцагч, үйлчлүүлэгчтэй хамтран ажиллаж, найрсаг үйлчилгээ, ёс зүйтэй харилцааг эрхэмлэн энэ соёлыг түгээхээрээ зорьж байдаг юм. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?