АСЕМ-Д ЗОРИУЛЖ 43 АВТОБУС АВНА

2016-03-31  

АСЕМ-д зориулан БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр “Хьюндай” компаниас 50 автобус авахаар болсон. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авч байгаа бөгөөд анх 50 автобус авахаар төлөвлөж байсан ч 43-г авахаар болжээ. “Хьюндай” компани автобуснуудыг туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байгаа юм байна.

Автобусыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирэх бөгөөд хадгалж хамгаалах, жолооч нарыг сургах, зочдод үйлчлэх ажлыг Автотээврийн үндэсний төв хариуцахаар болжээ.  

Эдгээр автобусыг АСЕМ-д зориулан авч буй ч цаашид “Улс болон хот хоорондын нийтийн тээвэр"-ийг хөгжүүлэх төслийн хүрээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны парк шинэчлэлтэд зориулах  юм байна.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Гангаа:Ардын маань хөлс, цус, нулимсаар хийж буй АСЕМ даа. 2016-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?