АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ ХИЙЛЭЭ

2018-05-11  

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ-ыг төв талбайд 09.00-10.00 цагийн хооронд хийлээ. 

Тэд Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан дараах шаардлагыг хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Тэдний шаардлагад :

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах
  • Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгохыг тус тус шаардсан юм.

Албан ёсны ажил хаялтаа сувилагчдын баярын өдрөөр буюу маргаашнаас эхлүүлэхээ мэдэгдлээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?