ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ХҮНДЭТ ЖУУХ”-ААР ИРГЭНИЙГ ШАГНАЛАА

2018-05-14  

Цагдаагийн байгууллагын  “ХҮНДЭТ ЖУУХ”-аар  иргэнийг шагналаа Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/292 тоот тушаалаар иргэн Д.Чимэддамбыг “Хүндэт жуух”-аар шагнасныг Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох өнөөдөр гардууллаа.

Цагдаагийн байгууллагын  “ХҮНДЭТ ЖУУХ”-аар  иргэнийг шагналаа undefined

Өнгөрсөн сард залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор эрчимжүүлсэн, нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран мэдээлэл, нөлөөллийн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан. 
Арга хэмжээний хугацаанд олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан 4 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илрүүлэн шалгаж, энэ төрлийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоосон юм. 

Арга хэмжээний хүрээнд идэвхи зүтгэл гарган үр дүнтэй сайн ажилласан иргэн Д.Чимэддамбыг цагдаагийн байгууллагаас ийнхүү шагнаж урамшууллаа.  

Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 2016 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 7.9 хувь, 2017 онд 9.2 хувь, энэ оны эхний улиралын байдлаар 12.7 хувийг эзэлж, энэ гэмт хэрэгт 35.000 иргэн 56,5 тэрбум төгрөгөөр өртөж хохирсон байна.

Цагдаагийн байгууллагын  “ХҮНДЭТ ЖУУХ”-аар  иргэнийг шагналаа Arslan.mn

Цагдаагийн байгууллагын  “ХҮНДЭТ ЖУУХ”-аар  иргэнийг шагналаа Arslan.mnЦагдаагийн байгууллагын  “ХҮНДЭТ ЖУУХ”-аар  иргэнийг шагналаа Arslan.mn

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?