ЯРУУ НАЙРАГЧ АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР ТЭНГЭРТ ДЭГДЭН ОДЖЭЭ

2018-05-15  

Ийм мэдээ утга зохиолын хүрээнээс нэгэнт хальжээ. Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт, Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир Завхан аймагт зохиосон Монгол хэлний олимпиадад оролцох үеэрээ гэнэт зүрх нь зогсож, нас барсан тухай албан мэдээг зохиолч нөхөд нь өгч байна. Зохиолч нөхдийн хамт Завхан аймгийг олуулаа зорьж, Олимпиадын хажуугаар уншигч-зохиолчдын уулзалт хийж байсан тухай үеийн нөхөр, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхан тодотголоо. Түүний шарилыг авчрахаар онгоц илгээсэн байна. Арлааны Эрдэнэ-Очир нь Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нарын хамт монголын яруу найргийн тэнгэрт тод гийсэн нэгэн од байсан юм.

Тэрбээр "Бэхэн цэнхэр өдрүүд", "Гэнэн шувууд", "Эрх сэтгэл", "Нар сарны урсгал", "Миний цуглуулсан хорвоо", "Тунгалаг гунигийн улирал" бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, Монголын утга зохиолын 90-ээд оны томоохон төлөөлөгчийн нэг байсныг нөхөд нь дурсан байна. Тэрбээр зохиол бүтээлийн зэрэгцээ Монголын Радиод ажиллаж, Зохиолчдын Их Хурлаар МЗЭ-ийн даргаар сонгогдсон байсан юм. Ийнхүү Монголын соёл, утга зохиолд томоохон гарз учирлаа. Яруу найрагчийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

 

 

 

 

 

CONTROL.MN сайт.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gg:Degden geh yum boluudaa? 2018-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?