ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

2016-03-31  

Иргэд нийгмийн дунд ийм нэгэн давлагаа үүсэж эхэллээ. Хууль хүчний байгууллагынхан шударгаар гэмт хэрэгтэй тэмцэж байна уу, эсвэл хэн нэг эрхтэн дархтаны захиалгаар хэлмэгдүүлэлт үүсгэж байна уу? гэдгийг шалган үнэн мөнийг тогтоодог иргэний оролцоотой байгууллага байгуулахыг иргэд хүсэх болжээ. Улс төрчдийн "зодоон" дунд жирийн иргэд хэлмэгдэх магадлал үүсэх болсон нь ийм санал шийдлийн эхлэл болж байна гэж ажиглагчид дүгнэлээ. Зөвхөн иргэд ч биш, улс төрийн өндөр албан тушаалтнууд ч хууль хүчний байгууллагын шударга үйл ажиллагаанд эргэлзэж буйгаа ил тодоор илэрхийлэх боллоо. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Лу.Болд гээд нэрсийн урт жагсаалт гаргаж болно. 

"Хууль хүчний байгууллагыг хэн нэг эрх мэдэлтэй хүн өөрийнхөө зорилгын төлөө махны машин болгон ашигладаг. Хууль хүчний байгууллагынхан хуулиа барилгүй тэр хүмүүст ашиглагддаг. Тэгээд ард иргэдийг хэлмэгдүүлдэг. Олон сар жилээр хорьдог. Үгсэж хуйвалддаггэж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн. Түүний хэлсэн энэ үг, олон нийтийн санааг зовоогоод байгаа асуудлын гол цэгийг нь онож хатгасан гэж хэлж болно. Хүнлэг ардчилсан нийгэм бол парламентын систем биш гэдэг нь ойлгогдож байна. Харин хүний эрхийг дээдлэх, хамгаалах нэг чухал салбар бол хууль, эрх зүй, шударга шүүх, хууль хүчний байгууллага гэдгийг иргэд яс махандаа тултал ойлгож эхэллээ. Тиймээс төр, төрийн байгууллагын оролцоогүй, бие даасан хяналтын байгууллага бий болгох тухай салхи сэвэлзэж эхэлсэн байна.

Хэн нэгний дураар дургих үйлдлийг таслан зогсоох нь зөв гэдэг хандлага нийгэмд үүслээ. Ард иргэд зөвхөн төрийг биш, хууль хүчний байгууллага ч бас хяналтад дор ажиллах ёстой гэж үзэж байна. 

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Агий:Зөв зөв шалгуул таарна 2016-03-31
dandan:шалгах шаардл**** их өндөр байгаа шүү 2016-03-31
****lgh heregtei :muusain ymnuudiig dhij gar hul bolohgui boltol ni ****lgah heregtei 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?